НИЙГЭМ

Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.

Тодруулбал, Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирсэн байна. 

Манай улсын шигшээ багийн тоглогчид эхний тоглолтоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн. Өнөөдрийн тулаанд хэрэв ялалт байгуулж чадвал хэсгээс гарч чадах юм. 

Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй тул Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагааг нь явуулж байгаа билээ. 

Тус тоглолтын өмнөх уулзалтыг багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи өдөр бүр цахимаар холбогдон өгч, тоглогч нарт өнөөдөр хэрхэн тоглох талаар зөвлөгөөг өгсөн юм. 

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button