Нийгмийн

Крипто зах зээлд иргэд хөрөнгөө их хэмжээгээр алдаж байна

Дэлхий дахинаа крипто зах зээл, койн гэх үгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Манай улсад ч гэсэн сүүлийн үед дэлхийн жишгээ даган эрчийг авах янзтай болчихлоо. Хүн бүр хошуураад, зарим нэг нь олон сая төгрөгийн ашгийг энэ зах зээлээс хүртээд явж байгааг нь хараад дагаж намирах түмэн цөөнгүй гарч байна.

Хоёр өдрийн өмнө Монголын зах зээлд гараад буй 30 гаруй койны нэг болох “Зэс” койныг авсан иргэн шуугиан тарив. Учир нь таван жил хөдөлмөрлөж цуглуулсан 97 сая төгрөгөө “Зэс” гэх койнд оруулж, 80 төгрөг хүртэл хөөсөрсөн үед худалдан авсан байгаа юм. Ямар ч койн хэт их өсөлтийн дараа хөөс шиг хагардаг. Үүний адил зах зээлийнхээ зарчмаар зэс койны “хөөс хагарсан” юм. 97 сая төгрөгөөрөө койн авсан иргэний мөнгө тавхан секундийн дотор найман сая төгрөг болж унажээ. Тэрбээр яах учраа олохгүй энэ тухайгаа цахимд бичээд байгаа юм. Яг ийм тохиолдол дор хаяж зууны 80 хувьд гардаг гэх судалгаа байдаг бөгөөд ийм тохиолдолд хуулийн зохицуулалтгүй учраас койн гаргагчдыг буруутгах, мөнгөө төлүүлэх ямар ч боломжгүй байдаг ажээ.

Дэлхий дахинаа крипто зах зээл, койн гэх үгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Манай улсад ч гэсэн сүүлийн үед дэлхийн жишгээ даган эрчийг авах янзтай болчихлоо. Хүн бүр хошуураад, зарим нэг нь олон сая төгрөгийн ашгийг энэ зах зээлээс хүртээд явж байгааг нь хараад дагаж намирах түмэн цөөнгүй гарч байна.

Хоёр өдрийн өмнө Монголын зах зээлд гараад буй 30 гаруй койны нэг болох "Зэс" койныг авсан иргэн шуугиан тарив. Учир нь таван жил хөдөлмөрлөж цуглуулсан 97 сая төгрөгөө “Зэс” гэх койнд оруулж, 80 төгрөг хүртэл хөөсөрсөн үед худладан авсан байгаа юм. Ямар ч койн хэт их өсөлтийн дараа хөөс шиг хагардаг. Үүний адил зах зээлийнхээ зарчмаар зэс койны “хөөс хагарсан” юм. 97 сая төгрөгөөрөө койн авсан иргэний мөнгө тавхан секундын дотор найман сая төгрөг болж унажээ. Тэрбээр яах учраа олохгүй энэ тухайгаа цахимд бичээд байгаа юм. Яг ийм тохиолдол дор хаяж зууны 80 хувьд гардаг гэх судалгаа байдаг бөгөөд ийм тохиолдолд хуулийн зохицуулалтгүй учраас койн гаргагчдыг буруутгах, мөнгөө төлүүлэх ямар ч боломжгүй байдаг ажээ.

Мөн хоёр өдрийн өмнө крипто валютын дэлхийн зах зээл дээр “Squid Game” киноны “Sqiud” койн 3000 хувь өссөн ч хөөс нь хагарч 0 ам.доллар болж үнэгүйдсэн. Хүмүүс энэ койн руу олноор хошуурсан нэгэн шалтгаан бол "нэр хүндтэй киноных юм чинь асуудалгүй” хэмээн бодсоных. Тиймдээ ч крипто зах зээлийн ойлголтгүй байсан ч хамаагүй шунаг нүдээр харсны гор ийн гарсаар байна.

Нэгэнт хөлс хүчээ зарж олсон мөнгөө ямар ч барьцгүй зах зээлд оруулж байгаагийнх маш сайн судалж, өсөлтийн зураглалыг дүрсэлсэн хойно, алдаж болох, алдсан хойноо харангадахгүй байх, уналт бүрт сэтгэл санаагаар хямрахгүй байж чадах хэмжээний мөнгөөр эл зах зээлд хүч үзэх чухал юм.


Энэ ташрамш, маргааш буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр NFT хэмээн монгол койн гарах гэж буй. Энэ цаг үед иргэл "өснө” хэмээх бусдын амыг дагуулан хөрөнгөө оруулахаар ажиглагдаж байгаа бөгөөд ямар нэгэн эрсдэлийн тооцоололгүйгээр орохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь IEO худалдаанд оролцож хоёрдахь зах зээлд гаргана, үүнийх нь дараа шууд зарвал ашиг олно гэж бодох нь өрөөсгөл. Хоёрдогч зах зээлд гараад шууд унасан, койн эрхлэгчид өөрсдийн мөнгөө оруулж үнийг хөөсрүүлж, олныг татсаныхаа дараа бөөнд нь нэг дор гаргах зэрэгт иргэдийн мөнгө ихээр унаж, ханш улайж байдаг учраас энэ мэт эрсдэл үүсч болзошгүйг анхаарах хэрэгтэй.



койныг авсан иргэн шуугиан тарив. Учир нь таван жил хөдөлмөрлөж цуглуулсан 97 сая төгрөгөө “Зэс” гэх койнд оруулж, 80 төгрөг хүртэл хөөсөрсөн үед худалдан авсан байгаа юм. Ямар ч койн хэт их өсөлтийн дараа хөөс шиг хагардаг. Үүний адил зах зээлийнхээ зарчмаар зэс койны “хөөс хагарсан” юм. 97 сая төгрөгөөрөө койн авсан иргэний мөнгө тавхан секундийн дотор найман сая төгрөг болж унажээ. Тэрбээр яах учраа олохгүй энэ тухайгаа цахимд бичээд байгаа юм. Яг ийм тохиолдол дор хаяж зууны 80 хувьд гардаг гэх судалгаа байдаг бөгөөд ийм тохиолдолд хуулийн зохицуулалтгүй учраас койн гаргагчдыг буруутгах, мөнгөө төлүүлэх ямар ч боломжгүй байдаг ажээ.

Мөн хоёр өдрийн өмнө крипто валютын дэлхийн зах зээл дээр “Squid Game” киноны “Sqiud” койн 3000 хувь өссөн ч хөөс нь хагарч 0 ам.доллар болж үнэгүйдсэн. Хүмүүс энэ койн руу олноор хошуурсан нэгэн шалтгаан бол "нэр хүндтэй киноных юм чинь асуудалгүй” хэмээн бодсоных. Тиймдээ ч крипто зах зээлийн ойлголтгүй байсан ч хамаагүй шунаг нүдээр харсны гор ийн гарсаар байна.

Нэгэнт хөлс хүчээ зарж олсон мөнгөө ямар ч барьцгүй зах зээлд оруулж байгаагийнх маш сайн судалж, өсөлтийн зураглалыг дүрсэлсэн хойно, алдаж болох, алдсан хойноо харангадахгүй байх, уналт бүрт сэтгэл санаагаар хямрахгүй байж чадах хэмжээний мөнгөөр эл зах зээлд хүч үзэх чухал юм.


Энэ ташрамд, маргааш буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр NFT хэмээн монгол койн гарах гэж буй. Энэ цаг үед иргэд "өснө” хэмээх бусдын амыг дагуулан хөрөнгөө оруулахаар ажиглагдаж байгаа бөгөөд ямар нэгэн эрсдэлийн тооцоололгүйгээр орохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь IEO худалдаанд оролцож хоёрдахь зах зээлд гаргана, үүнийх нь дараа шууд зарвал ашиг олно гэж бодох нь өрөөсгөл. Хоёрдогч зах зээлд гараад шууд унасан, койн эрхлэгчид өөрсдийн мөнгөө оруулж үнийг хөөсрүүлж, олныг татсаныхаа дараа бөөнд нь нэг дор гаргах зэрэгт иргэдийн мөнгө ихээр унаж, ханш улайж байдаг учраас энэ мэт эрсдэл үүсч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button