М.Оюунчимэг: Т.Доржханд гишүүн 76-гийн “но”-г дэлгэнэ гээд дарамтлаад байх юм

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Даатгуулагчийн байр суурийг сонсоход хуулийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. СЗХ-ны ярьж байгаагаар даатгалын компаниудын явуулж буй үйл ажиллагаа ил тод бус байна. Төр булааж авах гэж байгаа юм шигээр увайгүй зүйл хийгээд байна. Нийтийн буюу ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлж байвал төр зохицуулах л үүрэгтэй. Харин төр өөр дээрээ аваад данхайсан бүтэж бий болгож, хувийн хэвшилтэйгээ өрсөлдвөл эргээд хариуцлага ярих хэмжээнд хүрнэ. Даатгалын компаниуд мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох шаардлагатай. Т.Доржханд гишүүн ээ бид таныг ойлгож байна. Өмнө нь Бат-Эрдэнэ, Оюунхорол нарын гишүүд бид ашиг сонирхлын зөрчилтэй байна, суухгүй гээд гараад явчихаж байсан. Гэтэл та бусад гишүүдтэй барьцаад байх юм. 76-гийн “но”-г гаргаж ирнэ, ингэнэ тэгнэ гээд дарамтлаад байх юм. Бидэнд тийм даатгалын компани байхгүй. Надад лав байхгүй” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Но-г дэлгэ, амь үрэгдсэн хойноо яаж дэлгэхэв
МУУ Сүгийн сүг болсон баляар боов авгай минь чи сүүлийн үед мөнгөндөө ханаж цадахгүй их хуцаж байгаашүү муу ждүчин авгай