НИЙГЭМ

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр ҮЙЛЧЛЭХГҮЙ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул өнөөдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button