Циркчдийг хөдөө бадарчлуулж тоглуулах нүүдлийн циркэд 200 саяыг ЗАРЦУУЛНА

Монголын циркийн барилгыг хувьчлалаар Асашёрюү Д.Дагвадорж авсан ч барилгыг нурааж, балгас болгочихсон дүр зурагтай байгаа билээ. Тэрбээр худалдааны төв болгохгүй шинэчлэн засварлана гэх товч хариултыг л өгч ирэв. Харин циркчид бэлтгэл хийх байргүй, тэмцээн зохиох ордонгүй хоцорч гудманд гарсан.
Саяхан соёлын сайп Ч.Номин циркчдийг хөдөө орон нутгаар бадарчилж тоглуулах тухай ярьсан. Тэрбээр “циркийг хувьчилж авсан Асашёрюү Д.Дагвадоржийг барилгаа шинэчилж дуустал хүлээ. Шинэчилж дуусаад та нарыг боломж бололцоогоор хангана. Тэр болтол хөдөө орон нутгаар бадарчил. Өөр арга байхгүй” гэх ухааны юм ярьсан байдаг.
Энэ ч биеллээ олж буй бололтой. Нүүдлийн циркийн тендер зарлагджээ.
Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл урлагийн газраас нүүдлийн циркийн 200 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ. Энэ ажил нь Ардын хувьгалын 100 жил, нийслэлийн 382 жил, Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулсан гэх. Циркчид 21 аймагт аялж тоглох гэнэ.
200 саяын өртөг бүхий тендерийг аравдугаар сарын 23-нд зарлаж, 27-нд хаажээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр Эх Орныхоо төлөө ажиллаж гадаадаас олсон валютаа Улсдаа тушааж байгаа нэг ч циркчид Монгол Улсад байхчгүй Бүгд хувьд шилжчихсэн Соёлын Яам энэ хувийн өмчийн асуудлаар зүгээр л шоудаж байгаа хэрэг Та нар ч мөн ялгаагүй
Циркчдийн хувьд нэг удаа ч гэсэн болж байгаа юм биш үү. 21 аймгаар явах тоглолтын зардлаа 200 саядаа багтаагаад ,тоглолтын орлогоороо нэг удаа амьдарчих юм биш үү. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Үзээд алдвал яасан юм бэ.Одоо харин хүйтэрч эхэлж байгаа нь л жаахан тийм байна даа. Амжилт циркчид минь.