Нийгмийн
Нярай хүүхдээ шатан дээр үлдээсэн байсныг ЭХЭМҮТ-д хүргэжээ

Буянт-Ухаа хотхоны … байрны шатан дээр өлгийтэй хүүхэд орхисныг оршин суугч цагдаад мэдэгдсэнээр хүүхдийг ЭХЭМҮТ рүү авч явжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 20 орчим хоногтой эрэгтэй хүүхэд байсан аж. Улмаар тус байрны оршин суугч орой 19:00 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Хүүхэд одоо эх нялхаст байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа юм байна.Харин цагдаагийн байгууллагаас хүүхдийн эх, эцгийг тогтоохоор ажиллаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.