Нийгмийн

Н.Учрал: Иргэд жагсаж цуглахдаа Засаг даргаас зөвшөөрөл авдаггүй байх хууль санаачиллаа

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Олон улсын байгууллагууд манай улсыг хүний эрхийг хэрхэн дээдэлж байгааг харж байдаг. Хууль хяналтын байгуулагуудаас өнгөрсөн найман сард хүний эрхтэй холбогдсон олон улсын гэрээ конвенцид нэгдсэн үүргээ биелүүлж байгаа эсэх тайлан мэдээллүүд авсан. Дүгнэлт гаргаад явж байна.

Сүүлийн үед хүний жам ёсны эрхэд халдсан үйлдлүүд гарч байна. Үндсэн хуулиар иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Жагсал цуглаан хийх эрхтэй. Гэтэл өнөөдөр харьяа хорооны Засаг даргаас зөвшөөрөл авч байж үг хэлж, жагсаал цуглаан хийдэг болсон байна.

Засаг даргад заавал жагсаал цуглаан хийх талаараа мэдэгдэж, Засаг дарга нь гурван хоногийн дотор бүртгэж, бүртгэхээс татгалздаг болсон байна. 2015 оны шинэчилсэн найруулгаар энэ хууль маш том ухралт бий болгосон. Хэрвээ иргэд жагсаал цуглаан хийх бол Засаг даргадаа мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг, зөвшөөрөл авдаггүй байх ёстой.

Үүнээс болж зөвшөөрөлгүй жагсаал хэмээн цагдаа нар ирээд үл ойлголцол гардаг. Иргэд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй болж байна.

Тиймээс 1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх тухай хуульд жагсаал хийхдээ зөвшөөрөл авахгүйгээр Засаг даргадаа мэдээллээ хүргүүлдэг байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж байна. Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгож байгаа мэт асуудалд хандаж байгаа нь олон улсын гэрээ конвецийг ноцтой зөрчиж байна. Хуулийн дагуу 14 хоногийг дотор Засгийн газраас санал ирэх ёстой. 14 хоногийн дараа УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ковидийн үед олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан энэ тэрийг хлриглох нь зөв. Харин ердийн үед зөвшөарөл авдаг нь буруу. Харин эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхаа жагсаал цуглааныг зохион байгуулагчид хариуцах ёстой. Эмх замбараагүй байдал үүсгэвэл зохион байгуулагч нарыг хариуцлагад татах, жагсаал цуглааныг цагдаагийн хүчээр тараах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button