Ц.Анандбазарт "дарамтлуулсан” УМБГ-ынхан эргүүлэн татах асуудлыг нь "гацаажээ”

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авч, тогтоол үйлдээд 20 гаруй хонож байна. Уг нь яллагдагчаар татсан л бол Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх ёстой юм.
Ерөнхий прокурор хүсэлт гаргах л юм бол УИХ 48 цагийн дотор шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай юм.
Гэвч олон нийтийн хүлээлтийг хуулийн байгууллагынхан тоохгүй байна. Ц.Анандбазарыг яагаад эргүүлэн татах бичиг УИх-д хүргүүлэхгүй, хугацаа алдаад байгааг УЕПГ-аас тодруулахад "Мөрдөн байцаах газрын саналыг үндэслэдэг” гэх хариулт өгсөн.
Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаах газрын яллагдагчаар татах саналыг прокурор зөвшөөрч, тогтоолоо баталсан. Улмаар Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах бичиг УИХ-д хүргүүлэх талаар саналыг нь авдаг бололтой. Гэтэл Мөрдөн байцаах газар нь саналаа өгөхгүй байгаа гэх ньюанс харагдаж байна. Бид үүнийг тодруулахаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад тоймтой хариу өгсөнгүй.
Үүнээс үзвэл Ц.Анандбазар Мөрдөн байцаах газарт очиж хуурай агсамнаж, намайг хонгил руу чирэх гэж байна гэх мэтчилэн цагдаа нарыг баахан сүрдүүлээд явсан нь асуудал ийн удаашрахад нөлөөлсөн бололтой.
Ц.Анандбазарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх зүйлчлэлээр Ц.Анандбазар гэм буруутай нь тогтоогдвол 1-5 жилийн хорих ял авах юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахыг минь тайван байлга
Еэ мөнгөтэйд нь бөхөлздөг хуулийнхан. Монголын олон охид иймэрхүү өлөн нүдэт, бэлгийн гаж донтоны шүүс болж хохирох нь бна. Хууль зүйн сайд нь өөрөө бас бэлгийн донтон бололтой. Монголын хууль 3 хоноод дуусдаг гэдэг нь үнэн бололтой.
Анандбазар хүчин хийдэг нь үнэн шүү ийм хүн тэгээд УИХ - гишүүн гээд л яваад л байгаа юм даа Гэхдээ яахав дээ бурхан залуухан хүүгийн авсан байнлээ Хүнээс булааж авсан баг тэнгэрийн аманд хүү нь 22 хутгалуулж үхсэн гэсэн үйлийн үр юм даа тиймээ Анандбазараа