УЛС ТӨР
Хоёр яам байгуулах хуулийн төслийг ТББХ-нд шилжүүллээ
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан эхэнд Төвсийн хууль хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авах хүсэлт гаргаснаар 14:00 цаг хүртэл завсарлага өглөө.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүдийн 68.4 хувь нь дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн яам хэрэггүй. Учир нь эдийн засаг гэдэг зүйл нэг яаманд өмчлөгдөхөөр онцлог зүйл биш. Бүх нийтийг хамарсан олон талт зүйл шүү дээ. Харин цахим яам байгуулахад асуудалгүй.