НИЙГЭМУЛС ТӨР

Д.Сумъяабазар Л.Оюун-Эрдэнээс эмээж, Яармаг руу нүүхийг зөвшөөрчээ

Хэдэн сарын өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Яармагт баригдсан шинэ барилга руу хотын захиргааг нүүлгэхгүй, тус барилгыг бизнес инновацын төв байдлаар ашиглана гэдгээ мэдэгдэж байв.

Харин сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах хүрээнд төрийн байгууллагууд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах нь зүйтэй. Зарим яам, тамгын газрууд өөрсдөө хотоос гарах, гэр хороолол руу нүүж манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд Хотын захиргаа Яармагт баригдсан шинэ байр руугаа нүүнэ” хэмээсэн байдаг.

Улмаар 12-р сарын 31-ний дотор хотын захиргааг нүүлгэхээр болсон юм. Тэгвэл эл асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар ам нээгээгүй байсан бөгөөд өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг дагаж, Яармаг руу нүүхийг зөвшөөрсөн тухайгаа дуулгав.

Ийнхүү тэрбээр өмнөх ярьснаасаа буцсан нь Л.Оюун-Эрдэнээс айсаных биз. Учир нь Ерөнхий сайд "Өгсөн даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчилнө. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн. Үг хэлээд мартчихдаггүй. Намын даргын хувьд УИХ дээр ч энэ асуудлыг ярьж болно” хэмээн шийдвэртэй дуугарч харагдана билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zew shuu dee yrih n zew saidiinha ug sonssoggui dood alban tushaaltan gej baihgui shuu de

Холбоотой мэдээ

Back to top button