УЛС ТӨР

Б.Энхбаяр: Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр орж байна

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсад хүүхдийн мөнгө нэмэх, тэлэх, түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах гэх мэт бодлого явж байна. Үр дүнгээ өгч байгаа ч сөрөг тал нь аманд нь хоол хийж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо. Архи дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гэх мэдээлэл авлаа. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр орж байна. Цар тахлын дараа нийгмийн, хөдөлмөрийн зах зээлд аюул учирч байгаа юм биш байгаа. Дотроо ажиллах хүнгүй боллоо. Сүүлдээ Арабын баян улсууд шиг гаднаас ажиллах хүч ажлаа хийлгэчихээд өөрсдөө төр засгаас халамжийн мөнгө авч амьдардаг улс болчих юм биш байгаа даа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 19, 2021 15:16

Үнэн шүү ихэнх нь архи болдог байх сайн сайхан зүйлдээ зарцуулдаг ч бии л дээ

Бат
Бат
11 сар 19, 2021 22:03

Архины татварыг 200 хувь болгох хэрэгтэй. Стандартыг евро стандартанд хүргэмээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button