Нийгмийн
ДАТА: Бор-Өндөр сумынхан 100 саяар хашааны манаачдаа сууц барина

Хэнийм аймгийн Бор-Өндөр сум 100 сая төгрөгөөр “Аж ахуй хашаа манаачийн сууц, Засварын газар” нэрээр тендер зарласан байна. Орон нутгийн төсвөөр эл тендерээ өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 23-ны өдөр зарласан бөгөөд урилга хүлээн авах сүүлийн өдрийг арванхоёрдугаар сарын 03 хэмээн тусгасан байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ-аас цар тахалтай цаг үед зарлаад буй эл тендер нь ковидын үеийн хууль журмыг зөрчиж байгаа юм. Учир нь Ковидын үед баримтлах хуульд улс даяар хэмнэлтийн горимд шилжин, тэвчиж болох зардлыг танах хэмээн зүйлчилсэн байдаг.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын арван нэгдүгээр сарын 23-ны өдөр зарласан тендерийн урилгыг баримт болгон хавсаргав.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eguur.mn. Гол нь 10000 гаруй хүн амтай, олон аж ахуйн нэгжтэй сумын хот тохижилтын ажлыг бүрэн хариуцдаг, өнгөрсөн жилээс эхлэн техник хэрэгсэл, ажиллах нөхцөл бололцоогоо сайжруулахаар шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Цаашдаа үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зорилгоор, аж ахуйн хашаа, засварын газар зэрэг зүйлс зайлшгүй шаардлагатай байгаа тул Аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулан дэмжлэг авч ажиллаж байна. Танайх ул суурьтай үнэн мэдээлэл иргэдэд хүргээч энэ мэдээллийг захиалагч байгууллагаас нь 1 удаа асуусан уу.
Yag zow ymnii uchiriig oloogvi bj shuud sewex ymaa
Бор-өндөр сум уул уурхайн бүс нутаг бороор өөрийн оршин суугчдаас гадна гадна дотноос ирсэн 14000 орчим хүн амтай өвөлдөө дархан сумын бүх айл өрх ирээд хүүхдийн цэцэрлэг сургууль гээд амь дарчихдаг сум л даа энэ суманд хог усны асуудал их өндөрөө авсан асуудал байдаг юм ийм байхад ядаж хот дохижилт ыг нь судлаад дэмжээд нийгэмд мэдээлэл зөв хүргэсэн байвал таатай байлаа. Манай орон нутагт танайх ирээд ядаж газар нутгийн асуудлыг маань хөндсөн бол бүр таатай байлаа манайх газар нутаг нь одоо хүртэл шийдэгдээгүй хөдөөний 2 багтай 200 өрх малчид маань малын бэлчээргүй ойролцоох Хэнтий аймгийн дархан Баянмөнх Дорноговь аймгийн иххэт Даланжаргалан зэрэг сумдад хөөгдөж амьдардаг малтай төв орж амьдарч болохгүйн учир гэр бүл салалт хийгээд эхнэр нь хүүхдүүдээ бваад Бор-Өндөр сумандаа харьяатай нөхөр буюу өрхийн тэргүүнүүд нь малаа аваад бусад сумруу шилжсэн маягтай авьдардаг ядаж энийг сурвалжлаад тавиач гэж хэлмээр байна Ер нь хот тохижилт ард иргэд бидний хог шороо, ус, гудамжины гэрэлтүүлэг, бохир, нохой муур, шумуул устгал гээд хэн хүний хийж чаддаггүй хэцүү бүхнийг хийдэг байгууллага . Мөн цас орохоор л тэр их хүйтэнд зам талбайн цасыг малтаад л их л хэцүү харагддаг хажуугаар, тэгээд тэдний минь цалин хөлс хэр билээ яадаж өөрсдийнх нь эзэмшилийн нэг хашаатай байж болохгүй гэж үү? Ер нь цар тахал л гэнэ энэ цар тахалын үед гэрээсээ ажиллаж болдоггүй 4 байгууллагийн нэг нь хот тохижилт яах араггүй мөн билээ усны машин нь эвдрэхэд ард иргэд бид худаг усгүй боллоо гээд л олон нийтийн сүлжээгээр л нэг юм болдог хогны машин нь эвдэрсэн гээд 1 өдөр хогоо авахгүй өнжихөд гудамж талбай ямар бодог билээ ийм байж энэ хэдэн машинаа тонуулчихгүйхэн хадаглах янзлах нэг уртхан настай хашаа барьж болохгүй гэж үү? арай ч дээ энэ мэдээлэл тавьсан сайт эх сурвалжаа шалгаж үзээд тавьж болохгүй юү миний мэдэхээр энэ тендэр 2 дахь удаагаа зарлагдаж байна урд нь зарлагдаад орох байгуулага олдоогүй гэсэн тийм болхоор энэ тендер ашигтай тендер биш шууд өртгөөрөө тавигдсан болоод л ахин ахин зарлагдаж байгаа болов уу гэж иргэн би бодож байна