НийгмийнУЛС ТӨР

Сайдтайгаа таардаггүй ТНБД нарыг сольж эхэлнэ

МАН 30 дугаар Их хурлаа амжилттай хийж дуусав. Үүгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа ч батламжлав. Бүрэн чадамжтай болсон тэрбээр ажилдаа ханцуй шамлан орж, хөгжил дэвшлийн төлөө Шинэ сэргэлтийн бодлогоор ажиллахаа илэрхийлсэн.

Үүний хүрээнд хийх нэг ажил нь олон жил яаманд Төрийн нарийн бичгийн дарга хийсэн хүмүүсийг сольж, өөрчилж эхлэх гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай тухай хуульд зааснаар Монгол Улсын яамд Төрийн нарийн бичгийн даргатай байдаг. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй хүн. Яамны сайд, дэд сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлэх чигтэй, Засгийн газраас томилдог албан тушаал.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилдог, танил талаараа томилдог гэх мэт шүүмжлэл маш их. Гэхдээ тэр хүн хэн ч бай дэд сайд, сайдтайгаа нэг завинд сууж, гар нийлж ажиллаж чадахгүй хүн байх аваас тэр яамны ажил  үндсэндээ зогсонги байдалд ордог гэж ойлгож болно. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга бол гарын үсэг зурах, сайдаас давсан эрх мэдэлтэй хүн юм.

Тэр ч утгаараа сүүлийн үед яамных нь сайд өөртөө таалагдах, өөрийн хүнээ ТНБД-аа болгож авах, томилуулах болсон. Жишээлбэл, хамгийн сүүлд Соёлын яамн ТНБД-аар улс төр судлалын доктор С.Оюунбилэгийг өнгөрсөн есдүгээр сард томилсон. Өмнө нь тус яамны ТНБД-аар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ажиллаж байсан бөгөөд түүнийг Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилчихсон.

Сайд, ТНБД нар таарамжгүй байвал ажил явдаггүй, сайдын суудал ганхдаг гэдгийг харуулсан бодит жишээ ч бий. Тодруулбал, БШУ-ны сайдаар Ц.Цогзолмаа ажиллаж байх үед ТНБД нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан байв. Гэтэл энэ хоёр хүн таарамжгүйн улмаас элдэв хэл ам ихээр гарах болж, Ц.Цогзолмаа ч сайдын суудлаасаа буусан. Тэр явахдаа Б.Баярсайханыг “Энэ хүүхэн боловсролын салбарт тэнцэхгүй” гэж чуулганы хуралдааны танхимд хэлсэн.

Тэрбээр, “Би явж байгаа юм чинь гээд орхиж чадахгүй. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан маань хамтарч ажиллах боломжгүй, ёс зүйгүй хүн байсан тул өөр хүн томилж өгөхийг хүсч байна. Сайдын хувиар сүүлийн үгээ хэлж байгаа учраас албан тушаалыг ашиг хонжоо гэж хардаг энэ хүнийг сольж өгөхийг Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсч байна” гэж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тиймээ
Тиймээ

Хаа очиж Цогзолмаа үнэн хэлсэн шүү, албин чөтгөр шиг хүүхэн, ад зэтгэр шиг христийн нөхөртэйгээ хамтраад соёл боловсрол гадаад харилцааг самарч байгаа

Zochin
Zochin

Tiin sh dee. Ter Sangiin yamnii Naran khen ch bilee ter nukhur yostoi ajliin uya. Uul uurkhain yamnii Nandinjargal gej bas neg yu ch khiideggyi, ali ch namiin yed ingeed l maazraad yavj bdg neg nukhur bna. Nyamdorjiin khyy ch gesen dee. Khaa khamaagyi mergejleer tugschikhuud khaa khamaagyi ajillaad baikhaar salbar n' unalgyi yakhav dee. Za tegeed surag sonsoogyi yu ch khiideggyi tsalin avaad yavj bdg nukhdyyd ch gesen olon bna doo end.

Зочин
Зочин

Байгаль орчны яамны ганболд гэж жинхэнэ гахай байна. Архидаж, хүүхэндэхээс өөр шидгүй, ажил хийхгүй, ашигтай юманд л хөдөлнө. Хурдан зайлуулж өгөөч

Зочин
Зочин

Nandinjargal gedeg nuhur heden said ch soligdov bj bhiin ovoo yu?

Зочин
Зочин

Удаан ажилласан гэж байдаг юмуу, нам засаг солигдох болгонд л солигддог биз дээ. Уг нь бол улс төр, сайдаас хамаарахгүй тогтвортой мэргэшин ажиллах ёстой төрийн албаны гол хүн нь төрийн нарийн

Зочин
Зочин

Сангийн яамны Наранцогтоос болж нийслэлийн ажил бараг бүтэн жил хойшилсон. Үнэхээр хүнд сурталтай нөхөр

Zochin
Zochin

Байгаль орчны ганболдыг хэрэг эрхлэхээс явахад их баяр болж билээ.одоо тэндээс хаашаа явах вэ. Боловсрол О.архи.завхайгаараа нарийн маргэшсэн.ЖДҮ н хэний найз......

Зочин
Зочин

Төрийн нарийн бичгийн дарга нь илүү шударга хүн байж болно. Хүний бууны нохой болж, яг таг санал нийлнэ гэдэг бол их ноотой шдээ, хяналтгүй санаа нийлдэг нэрийн доор юу ч болж болно. Шударга нарийн бичгийн дарга нар захиралтайгаа санал нийлэхгүй бол хамт олон Нарийн бичгээ дэмждэг.

Зочин
Зочин

Цогзолмаа чинь эд нарын дэргэд богд уул байхгүй юу.Мундаг боловсролтой,мундаг ёс суртахуунтай, хариуцлагатай,ямар ч салбарт ажиллахад мэргэшсэн мундаг эмэгтэй шүү.Тийм мундаг эмэгтэйг төрд.ажиллуулбал мөн ч сайхандаа.Ийм л хүмүүсээ төрд ажиллуулж потенцалыг нь ашиглах хэрэгтэй санагддаг юм

Холбоотой мэдээ

Back to top button