ДАТА: “Эрдэнэт үйлдвэр” 1.4 тэрбум төгрөгийг ХҮНСЭНД ЗАРЦУУЛЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийг "Өдөр бүр тендер зарлаж байна” гэх иргэдийн шүүмжлэл ихээр гарах болжээ. Тэгвэл бид энэ удаагийн дата мэдээллээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн арваннэгдүгээр сарын шилэн данс хөтлөлтийг онцолж байна. "Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн арваннэгдүгээр сард 275.4 тэрбум төгрөгийн орлогыг сандаа төвлөрүүлсэн байна. Үүнээс 1.4 тэрбум төгрөгийг хүнсэнд зарцуулжээ.
Тодруулбал, 800 гаруй сая төгрөгийг ажилчдадаа "Халуун хоолоор үйлчилсэн” хэмээн мэдүүлсэн бол 600 орчим сая төгрөгөөр "Хүнсний бүтээгдэхүүн” худалдан авсан гэж шилэн дансны мэдүүлэгтээ дурджээ.
Шилэн данс хөтлөлтөд юуг хэдэн төгрөгөөр авснаа дурдахаас "Шийдвэрийн хуулбар” гэх хэсгийг бөглөх нь илүүтэй чухал байдаг. Гэвч "Эрдэнэт үйлдвэр” энэ хэсгийг огт бөглөөгүй бөгөөд 1.4 тэрбум төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн авсан гэдгээ нотлоогүй байгаа юм. Энэ нь нэг талаараа шилэн данс хөтлөлтийг зохицуулах хуулийг зөрчиж буй.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн 1.4 тэрбум төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн авсан гэдгийг нотлох шилэн дансны мэдээллийг баримт болгон хавсаргав.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАЛИНГААС НЬ ИХ МӨНГИЙГ АЖИЛЧИДЫНХАА ХООЛ ХҮНСЭНД ТӨСӨВЛӨЖ ӨГДӨГ БАЙГУУЛЛАГА БАС БАЙДАГ Л ЮМ БАЙНА