Авлига авснаа хүлээсэн ТЭЦ-3”-ын захирал асан Ч.Чинбатын торгуулах хүсэлтийг прокурор хянасаар

ТЭЦ-3” төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатын албан өрөөнд /2021.07.29/ АТГ-ын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн алба хаагчид нэгжлэг хийж, баривчилсан.
Тэгвэл тэрбээр энэ хугацаанд авлигын хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байдаг. Тэгвэл Ч.Чинбат прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Хүсэлтийг прокурорын байгууллага хянасаар байгаа, шүүхэд шилжүүлээгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Ч.Чинбатын холбогдсон хэрэг даруй зургаан сар өнгөрч, өөрөө хэргээ хүлээсэн ч шийдэгдэхгүй, хуулийн байгууллагад гацаад байна. Тэрбээр АТГ-аас 48 саатуулаад сулласны дараа "ТЭЦ-3” ТӨХК-ийн захирлын ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн билээ.
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал асан Чулууны Чинбатын ХОМ-ийг танилцуулж байна. Тэрбээр 2017 оноос хойш АТГ хөрөнгө орлогоо мэдүүлж эхэлжээ.
ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд түүний орлого 286 сая төгрөг байсан бол 2018, 2019 онуудад буурч 2020 онд дахин өсч 183 сая төгрөг болжээ.
ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2017 онд 176 сая байсан бол 2020 онд 263 сая болон өссөн байна.
ОРОН СУУЦ: 2017 онд 650 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай байсан бол 2018 оноос 950 сая төгрөгийн нэг орон сууцтай болжээ.
АВТОМАШИН: 2017 онд 176 саяар үнэлэгдэх “Toyota,Land Cruiser 200- 1”, “Toyota,Hilux- 1”-тай байжээ. 2019 онд 325 саяар үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр, “Lexus, 570- 1”, Жийп болон туулах чадвар өндөр,”Toyota, Hilux- 1”-тай байж. Харин 2020 онд 25 саяар үнэлэгдэх “Mitsubishi, L-200 пикап- 1”-тай болсон гэж мэдүүлжээ.
ХАДГАЛАМЖ: 2017 онд хадгаламжгүй байсан бол 2018 онд 191 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. 2020 онд 61 сая болон буурсан байна.
ЗЭЭЛ: 2017 онд 583 саяын зээлтэй байсан бол 2018 онд 366 сая болон буурчээ. Улмаар 2019 онд дахин 500 сая төгрөгийн зээлтэй болж 2020 онд 200 сая болон буурсан байна.
Мөн тэрбээр 35 саяын 48 үхэртэй, 1,4 саяын үнэт эдлэлтэй, “Сэцэнтех” ХХК-д хувь эзэмшдэг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Novshiin avilgachin bandiig yaraltai shorond hiigeechee. Ard n yamar uls turch hamgaalaad bgan be
Амар болж дээ , Гэмт хэрэгтэнгүүд Өөрсөд дөө Ял оноогоод тэрний нь Прокурор хянасан болж Хүсэлтийг нь ёсоор болгоод л Ер нь Монгол улсад Хууль, Шүүх, Прокурор Цагдаа байгаад Яахын хэрэггүй ш дээ, Нэр төдий байж байснаас үгүй болгожчихсон гь дээр,
Авилгатай ингэж тэнцэхгүй ээ авилгыг асрамжилдаг газраа дахиж бүү төрийн ажил хийлгэ бүх хөрөнгийг хураа 10 дээш жил ямарч өршөөл магадлангүй шоронд хий ингэж хатуу байж с�##�на шүү монгол хөгжин ядуур�##� буурна дундаж давхарга бий болно