Нийгмийн

Зайсангийн аманд газар авч баяжсан гэх Ц.Ганхүүг АТГ дөрвөн сар шалгаж байна

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан.

Тэгвэл түүнийг цагдан хориогүй, гадуур байцааж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд холбогдох хэрэг өдгөө прокурорт ч шилжээгүй, АТГ-ынхан мөрдөн байцаалт явуулсан хэвээр байгаа юм байна.

Ц.Ганхүүгийн хувьд дээрх албыг авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан нэгэн. Түүнийг анх М.Энхболд томилуулж байсан хүн бөгөөд ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг.

Гэтэл ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдон, ийн шалгуулж байна.

Тодруулбал өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон бололтой. Улмаар тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ компанийн бас нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяа. “Инэр” компанийн хувьд лангуу түрээслүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг юм байна.

Түүнчлэн Ц.Ганхүүгийн ХОМ-д бүртгэл бүхий Анима Интэрнэшнл компанийг мөн эхнэр, хүү нь хувьцаа эзэмшиж, ажиллуулдаг бөгөөд барилга угсралт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар бид өмнө нь мэдээлж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлыг нь авахын тулд хүчний байгууллага ашиглагдсан байхаа. Зайсангийн амны газар газрын албадад түй ч хамааралгүй БОЯ-аас газар олгодог. Барилга барих газраа худалдаж юм уу аваад үйл ажиллагаа явуулаа биз. Бизнес хийж байсан, орон сууцны хорооллууд барьсан хүнд гэрээс нь мөнгө гаралгүй л яахав. Авилга авч төрийн ажлыг задруулах хүн бишээ.

Холбоотой мэдээ

Back to top button