Сурагчид бага мөнгөн тэмдэгт цуглуулах уралдаанд оролцож, 1.7 сая төгрөг цуглуулжээ

ЕБС-ийн сурагчдын дунд “Бага мөнгөн тэмдэгтийг хэн их хуримтлуулах вэ” уралдааныг Архангай аймаг дахь Монголбанкны салбар, Хаан банкны Архангай салбар, Голомт банкны Архангай салбар хамтран зохион байгуулсан байна.
Уг уралдаанд 1-12 дугаар ангийн 60 сурагчид 65324 ширхэг 1.776.698.00 төгрөгийг өөрсдийн хадгаламждаа хуримтлуулсан байна.Улмаар гурван бүлгээр уралдааны ялагчид тодорлоо.

Бага бүлэг буюу 1-5 дугаар анги:
1-р байр 11497 ширхэг мөнгө цуглуулсан Хайрхан сумын 2-р ангийн сурагч Ц.Батцолмон
2-р байр 3433 ширхэг мөнгө цуглуулсан 3-р сургуулийн 5б ангийн сурагч Г.Сонормөнх
3-р байр 3345 ширхэг мөнгө цуглуулсан 3-р сургуулийн 2б ангийн сурагч Б.Нямхүү
Дунд бүлэг буюу 6-9 анги
1-р байр 1869 ширхэг мөнгө цуглуулсан 2-р сургуулийн 7г ангийн сурагч Ө.Эрдэнэсүрэн
2-р байр 1269 ширхэг мөнгө цуглуулсан 2-р сургуулийн 7г ангийн сурагч Б.Ариунтуул
3-р байр 1107 ширхэг мөнгө цуглуулсан 1-р сургуулийн С.Мөнх-Отгон багштай 9г ангийн хамт олон

Ахлах бүлэг буюу 10-12 анги
1-р байр 5678 ширхэг мөнгө цуглуулсан 2-р сургуулийн 10в ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүй
2-р байр 3023 ширхэг мөнгө цуглуулсан Батцэнгэл сумын 10а ангийн сурагч Б.Наранцолмон
3-р байр 1039 ширхэг мөнгө цуглуулсан 1-р сургуулийн 12в ангийн сурагч Ч.Чинчулуун нар тус тус шалгарлаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.