НИЙГЭМ

Оюу толгойн Түр хороо хаалттай хуралдаж байна

Өнөөдөр /2021.12.22/ Засгийн газар хуралдаж, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудыг хүлээж аван, УИХ-ын холбогдох тогтоолын төсөл батлах асуудлыг хэлэлцсэн.

Улмаар Засгийн газар уг тогтоолын төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Үүнээс өмнө Оюу толгойн Түр хорооны хуралдаанаар тогтоолын төслийн агуулгыг танилцуулна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлээд буй.

Тэгвэл яг одоо Оюу толгойн Түр хорооны хаалттай хуралдаан эхэлжээ. Уг түр хорооны албан нэршил нь: “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” МУИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий”.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button