ЧУУЛГАН: Ерөнхий сайд Оюутолгойн тогтоол танилцуулна
Өнөөдөр /2021.12.24/ УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар хэлэлцэх хоёр дахь асуудал Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх, ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтоол танилцуулж гишүүдийн асуултад хариулна.
Эл асуудлыг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага хүссэн учраас өнөөдөр хүртэл хойшлуулсан юм.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Оюутолгойн асуудал улс орны хувьд чухал ач холбогдолтойг АН-ын бүлэг ойлгож байна. Оюутолгойн төслийг сайжруулах ганц боломж олдож байхад МАН-ынхан хэт яарч байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг Рио тинто талаас хэрхэн авч үзэж байгаа, Засгийн газар хэрхэн авч үзэж байгааг тодруулах шаардлагатай байна” хэмээсэн.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
– Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
– 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
– Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
– Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
– Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
– Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж,
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.