Нийгмийн

Т.Доржханд: Сайд нар нийтийн тээврээр зорчиж, дугуй унадаг болмоор байна

УИХ-ын өнгөрсөн пүрэв гариг /2021.12.23/-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөлийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Энэ үеэр Т.Доржханд гишүүн сайд нарыг нийтийн тээврээр зорчихыг уриалав.

Тэрбээр "Дарга нар нь нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй.Сайд нар бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог болмоор байна.

Японд сайд нар нь метрогоороо явдаг, сайдын машин гэж байхгүй. Өглөө 06 цаг зүүрмэглээд л явдаг, оройтвол таксидаад л харьдаг шүү дээ. Гэтэл манай сайд нар дохиолол хангилуулаад явдаг. Ийм ядарсан орны дарга нар өөрсдөө нийтийн тээврээрээ явдаг, тусгай хангамжтай байхаар хэн нийтийн тээврээр явах юм бэ.

Гаднаас олон улсын байгууллагынхан ирээд “Ямар муухай юм бэ, энэ төсөл хэрэгжихгүй юм байна” гээд явдаг. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлье. УИХ-аас чиглэл өгье, сайдаасаа эхлээд бүгдээрээ нийтийн тээврээр явъя, унадаг дугуйгаар, эсвэл алхъя. Ингэж байж энэ төсөл хэрэгжинэ, хөдөлнө” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чи өөрөө үлгэрлээд явган яваад харуулаач.

Зочин
Зочин

Уул нь 30 жилийн өмнө тусгай хангамжийг устгая гээд жагсаад цуглаад байлуу яалаа . Би зүүдэлсэн юм болов уу

Зочин
Зочин

Сайд нар гээд онцлоод байх юмгүй, өнөөдрөөс өөрөө эхлүүлчих. Дугуйгаа унана уу, мөсөн зоорь шиг автуусаараа явна уу, явган таваргана уу юу ч гэсэн үлгэрлээд үзүүл дээ. Ер нь тэгээд амьдралд өчүүхээн жижиг ч гэсэн ойр зүйл ярьж попрооч дээ

Иргэн
Иргэн

Унааны зардлын төсвийг хасах эрхтэй хүний нэг нь чи шүү

Zochin
Zochin

Yag shde morio,haragdaach

Шудрага Монгол хүн
Шудрага Монгол хүн

Энэ нэг төлөг амьд байгаа юм уу. Ямар тэнэгүүд нь энэ төлгийг сонгодог байнаа

зочин
зочин

Сайхан санаачлага байна. Хэрэгжүүлээрэй. Доор коммент бичсэн нөхдүүд нь 76-ын хэд нь бодолтой доо

Зочин
Зочин

Энэ мэдрэл муутай хулгайчийг талбай дээр дүүжлээч.

Холбоотой мэдээ

Back to top button