ДЭЛХИЙ

Ники Минаж хөгжмийн карьераа өндөрлөж буйгаа мэдэгджээ

Америкийн алдарт дуучин Ники Минаж хөгжмийн карьераа өндөрлөх шийдвэр гаргасан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Өдгөө 36 настай дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Оника Таня Мараж гэдэг бөгөөд тэрбээр гэр бүлийн амьдралаа зохиох гэж байгаатай холбогдуулан карьераа орхиж байгаагаа цохон дурджээ.

“Нас эцэслэх хүртэл минь намайг дэмжиж яваарай. Та бүхнийгээ насаараа хайрлах болно” хэмээн тэрбээр шүтэн бишрэгчиддээ хандан хэлжээ. Наян хоногийн дараа найз залуу Кеннет Петтитэй гэрлэх гэж байгаа тухайгаа дуучин бүсгүй өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн юм.

Ники Минаж дөрвөн бүрэн хэмжээний студийн цомог гаргаж байжээ. “Grammy”-н шагналд 10 удаа нэр дэвшиж байсан тэрбээр “American Music Awards”,  “MTV Video Music Awards”-н шагналуудыг хүртсэн юм.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Stomoach Upset With Amoxicillin http://cialisjh.com - Cialis Cialis Hipertension Arterial cialis vs viagra Levitra Occasion En Baisse

LesOrdiff
LesOrdiff

Pflanzliches Viagra Bestellen http://buyciallisonline.com/# - Cialis Levitra Comprare Cialis Levitra Receta

Холбоотой мэдээ

Back to top button