Нийгмийн

НЦУГ:Эрэн сурвалжилж байсан хоёр хүнийг олж тогтоожээ

НЦУГ:Баянгол, Багануур дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдсан 2 хүнийг олж тогтоожээ.

Шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны 12-р сарын 25-26 шилжих шөнө үүрэг гүйцэтгэж, Баянгол, Багануур дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 2 хүнийг олж тогтоон, Нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаар зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 22 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 6 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр асран хамгаалагчид, түргэн тусламжийн 103-т 7 хүнийг тус тус нь хүлээлгэн өгчээ.

Хүйтний эрч чангарч өдөртөө -22, шөнөдөө -30 дээш хүйтэрч байгаа үед шинэ жил тэмдэглэх нэрээр иргэд архидан согтуурч, хөлдөж осгох улмаар амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэл үүсч байгааг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button