НИЙГЭМ

Барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ой "Барилгачдын өдөр-2019" нээлттэй хаалганы өдөрлөгийг Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвөөс өнөөдөр  Барилгачдын талбайд зохион байгуулж байна.

“МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР" ёслолын арга хэмжээ 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой аж.

Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгуулагдаж байна.

Мөн тус өдөрлөгийн үеэр Барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button