Д.Гантулгад хүчингийн хэргээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хүчингийн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан. Тэрээр өмнөх хүчингийн хэргээ шалгагдаж байх хугацаанд дахин хүчингийн хэрэгт холбогджээ. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө “Вива сити” хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх.
Тэгвэл нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, энэ сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн одоогоор хурлын тов гараагүй байгаа гэв.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zithromax Fungal Infection Buy Doxycycline Acne [url=http://cialibuy.com]Cialis[/url] Kamagra Is It Legal In Uk
Comprare Cialis Con Paypal http://cialisir.com - Cialis Veterinary Prescription Antiobiotics Cephalexin Buy Cialis Cialis Scaduto Da Un Mese
Misoprostol To Induce Labor http://buyciallisonline.com/# - Buy Cialis Propecia Dosage Or 5mg Cialis Can You Buy Keflex Over The Counter