Цар тахлын төсвийг Засгийн газар зохицуулах нь Г.Занданшатар даргад таалагдсангүй
Өнгөрсөн мягмар гарагт /2021.12.28/ УИХ-ын чуулган ажлын бус цагаар орой хуралдсан. Энэ үеэр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
АБГББХ-ноос тус хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй нэг саналын томъёолод оруулж ирсэн нь 2-р зүйлийг хасах. 2-р зүйлийг хассанаар ковидын хууль дахь 7.2 дахь хэсэг хүчингүй болох юм.
Харин энэ нь коронавируст халдварын үед, шаардлагатай төсвийг Засгийн газар баталж, зохицуулалт хийх боломжийг нээсэн хуулийн заалт. Иймд тус саналын томъёоллыг дэмжиж, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2-р зүйлийг хасчихвал төсөв батлах эрх эргээд зөвхөн УИХ-д хадгалагдана гэсэн үг юм. Ийн уг заалтг хасах санал хураалт явуулахад гишүүдийн 70 гаруй хувь дэмжээгүй. Өөрөөр хэлбэл цар тахлын үед шаардлагатай төсвийг Засгийн газар батлаад явах нь зөв гэж гишүүд үзсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн олонх дэмжихгүй байхад өөрийнхөөрөө зүтгэж, энэ заалтыг заавал хасах ёстой хэмээв. Улмаар эцсийн хэлэлцүүлгээр энэ саналыг дахин хэлэлцээд минийхээр шийд хэмээн бараг шууд тушаачихав.
Тэрбээр “Би энэ заалтыг цар тахал эхэлж байх үед өөрөө оруулсан. Харин Үндсэн хуульд “Төсөв батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдана” гэж заасан байдаг. Одоо цар тахлын үетэй дасан зохицох шаардлага тулгарч байгаа тул Үндсэн хууль зөрчсөн энэ заалтыг хассан нь зөв. Иймд санал хураалт явуулсан ч үүнийг дахин анхаарч үз гэж АБГББХ-ны дарга Б.Баттөмөрт даалгая. Үндсэн хууль зөрчиж буй тухай дүгнэлт гаргуул” хэмээх нь тэр.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene tsar tahliin huuliar mungiig zuger huulj bainaa
zandka l uuruu idej chadahgui bolson chine uur ni hursenuu
urd ni baisan hooliig ni bulaasan cine uurlajde huurhii
MANgaruud odoo bolio bolooshde idej hanlaashde buten jil idleeshdee
ene hogiin zandka odoo ideh yum ni bagadaagui l bailtai shunaltai hog ve yadaj huvaaj ideech
zandanshatar odoo zugeer zailaa eruul bish ni medegdehgui hun boloh unagnaasa geed deer ssoliorch baisan bizdee
Хоорондоо алалцаад бай. Удахгүй АН ын араас орно