Нийгмийн
ХУУЛЬ: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахгүй бол төлбөр төлнө
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуучин хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч нийт ажилчдын дөрвөн хувьтай тэнцэх тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээдэг боловч хэрэгжилт хангалтгүй байсан.
Харин шинэ хуулиар дээрх заалтыг хэрэгжүүлээгүй ажил олгогч Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэд санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх болно. Дэд санд төвлөрсөн хөрөнгийг ХБИ-ийг ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж заажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөдөлмөрийг хүртээмжтэй болгох нэг талын арга шиг харагдаж байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд оруулах ажлыг бага багаар хийж байгаад баярлалаа
Odoo neg ajiltai boloh bahaa