Нийгмийн

Албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 156 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 54 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 102 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас найман гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 43 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, долоон мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 36 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэллээ. Энэ ажил 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн тодруулга асуулт, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн, арга зүйн зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button