Нийгмийн

Д.Нямхүүг өнөөдөр суллана

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хориод, 48 цагийн дараа дахин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа шүүхэд хүргүүлэх хуультай юм.

Энэ хугацаа өнөөдөр дуусна. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихгүй суллаж, гадуур шалгахаар болжээ. Түүний хамаарал бүхий байгууламжаас нэгжлэг хийж, үнэт эдлэл, валют хурааж авсан нь үнэн аж.

Д.Нямхүү 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гүндалай ч голтой л хэлж дэээ. Яааж поорчигоор гараад алга болчоогүй юм

Зочин
Зочин

Зөв хүнээ шалгаж байгаан бна уг нь. Авгай хүүхэд нь Англид амьдардаг, хүүхэд нь хатан хааны нэрэмжит үнэтэй төлбөртэй сургуульд явдаг. Авгай нь ажил хийдэггүй, тансаг байшинд амьдардаг. Хангалуун нь дэндсэн амьдралтай айл байгаа юм. 20 жил гаруй ХӨСҮТ-н захирал хийсэн Нямхүү эмнэлгийн төсөвт суулгасан мөнгийг $-н саятан болтлоо идсэн хүн дээ. Сайн шалгавал их юм гарна даа. Шалгаад байвал ангайж дуусна дөө. Улсаас тэр тусмаа эмнэлгийн дарга болхоор яаж баяждаг гэдгийг Нямхүүгээс харж болно

Холбоотой мэдээ

Back to top button