УЛС ТӨР

Б.Жавхлан: Гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай, хатуу үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “2021.11.15-нд төсөв батлаад 65 хоног болж байна. Энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа, тендерийн үйл ажиллагааны явц ямар байгааг Засгийн газарт танилцууллаа.

 18-ны өдрийн байдлаар 717 төсөл арга хэмжээнд 3.1 их наядын өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас дөнгөж 19.5 хувийн гүйцэтгэл буюу 140 төсөл арга хэмжээ, тендер зарласан байгааг маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс бүх төсөв захиран зарцуулагч нарт гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай, хатуу үүрэг өглөө.

717 төсөл, арга хэмжээнээс 50 хувийг нь аймаг, нийслэлийн ЗДТГ-аас эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь долоохон аймагт нийт 13-хан тендер зарласан байгаа нь маш хангалтгүй. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна.

Тендер болон хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулж, эдийн засгийн аюулгүй байлгын хангах төсвийн бодлого явж байдаг. Энэ жил олон зүйл тодорхойгүй, дарамт ихтэй байна.

Тендерийн үйл ажиллагааг хуулиараа төсөв батлагдмагц зарлаж болдог хуультай болсон. Засгийн газраас өргөн барьсан бүх тендер арга хэмжээ бэлтгэл ажил бүрэн хангасан. Одоо зохион байгуулах ажиллагаа нь л маш удаашралтай байна. Өмнөх жилтэй харьцуулахад ковидын хөл хориогүй байгаа учраас шалтаг тоочих ёсгүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол улсын засгийн газар энэ тендер шалгаруулалтад сайн хяналт тавихгүй бол үнийн дүнгийн 15 % ийг тендер шалгаруулагч нар авдаг бичэгдээгүй дүрэм явж ирсэншүүдээ. Үүнийгээ арга эвийг нь олж байгаа л хийчих гээл Дүүрэг, аймгийхан аргацаагаад сууцгааж байнашдээ.

Зочин
Зочин

Хил гааль ийм байхад чинь оролцогч компаниуд яаж урдаас сэлбэг материал оруулж ирэх юм бэ зарлаад зарлаад оролцогч ирэхгүй баахан хоосон тендерүүд та нар наанаа ер нь юу бодож хачин шийдвэр гаргадаг юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button