Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хуралдаан түр завсарлалаа

Э.Аззаяа, Б.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хаалттай шүүх хуралдаан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд өнөөдөр өглөө эхэлсэн бөгөөд дөнгөж саяхан /13:00 цагт/ завсарлажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал /2019.05.09/ болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Э.Аззаяа нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг мөн хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэсэн юм. Хэрэгт холбогдолтой бусад 19 хүнийг торгох шийтгэл ногдуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.
Шүүгдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд хурлын тов гараад байсан юм.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.