СПОРТ
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шинжилгээ эерэг гарвал бөх барилдаж, үзэж чадахгүй
Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг коронавирусийн шинжилгээнд хамруулж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тэнд хяналт тавьж ажиллаж байна. Тэрбээр "Бөхийн өргөөний гадна гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Энд бөхчүүдээс гадна үзэгчдээс шинжилгээ авч байна. Дотор бас дөрвөн суурин цэг байна. Мөн шинжилгээ авч байна. Одоогоор эерэг хариу гарсан тохиолдол алга. Өнөөдөр бөхчүүд олон, үзэгч цөөхөн барилдаан болох нь. Маргааш харин бөх цөөхөн, үзэгч олонтой барилдаан болно. Шинжилгээ эерэг гарвал барилдаж, үзэж чадахгүй" гэлээ.
Сар шинийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр болно. Харин битүүн буюу маргааш үргэлжлэн барилдах юм.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.