Нийгмийн
Улсын арслан Ц.Содномдорж, харцага Б.Орхонбаяр нар өвдөг шороодлоо

Бөх сонирхогчид наадмаас дутахгүй шимтэн үзэх дуртай Цагаан сарын барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр нэг, хоёрын даваа барилдсан бол өнөөдөр гурвын даваанаас эхэлсэн.
Энэ удаагийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч 256 бөх зодоглож буй.
Дөрвийн давааны эхэнд улсын аварга П.Бүрэнтөгс Архангай аймгийн харьяат аймгийн начин Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, барилдаанаа дуусгалаа. Мөн улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан Ц.Бямба-Отгонд уналаа.
Түүнчлэн амжилттай барилдах бөхчүүдийн тоонд зүй ёсоор байсан улсын харцага Б.Орхонбаяр улсын начин Д.Амарсайханд уналаа. Тэдний бэлтгэл муу байгааг Монгол бөхийн өргөөний тайлбарлагч хэлж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.