Том цолтнуудыг унагаж, үзүүр түрүүнд үлдсэн Э.Мөнхжаргал гэж хэн бэ

Бөх сонирхогчид наадмаас дутахгүй шимтэн үзэх дуртай Цагаан сарын барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр нэг, хоёрын даваа барилдсан бол өнөөдөр гурвын даваанаас эхэлсэн.
Энэ удаагийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч 256 бөх зодоглож буй.
Дөрвийн давааны эхэнд улсын аварга П.Бүрэнтөгс Архангай аймгийн харьяат аймгийн начин Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, барилдаанаа дуусгалаа.
Тэгвэл Э.Мөнхжаргал тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг давж, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, долоогийн даваанд улсын гарьд М.Бадарчийг давснаар үзүүр түрүүнд үлдлээ.
Э.Мөнхжаргал Архангай аймгийн Хотонд сумын харьяат бөгөөд 1996 онд төрсөн залуу бөх юм.
Дэвжээ: Бөх Билэгт
Спорт хороо: Сүлд
Харьяалал:
- Хатант Интернэшнл ХХК
Хүртсэн цолнууд:
- 2015/07/10:с.н
- 2017/07/10:с.з
- 2019/07/11:а.з
Үзүүлсэн амжилтууд:
- 2021/08/14:Аймгийн наадамд 5 давсан











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.