Улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн заан Э.Мөнхжаргал нар үзүүр түрүүнд үлдлээ

Бөх сонирхогчид наадмаас дутахгүй шимтэн үзэх дуртай Цагаан сарын барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр нэг, хоёрын даваа барилдсан бол өнөөдөр гурвын даваанаас эхэлсэн. Одоо тун удахгүй үзүүр түрүүний барилдаан эхлэх гэж байна.
Энэ удаагийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглосноос аймгийн заан Э.Мөнхжаргал, улсын заан Б.Пүрэвсайхан нар үзүүр түрүүнд шалгаран үлдлээ.
Дөрвийн давааны эхэнд улсын аварга П.Бүрэнтөгс Архангай аймгийн харьяат аймгийн начин Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, барилдаанаа дуусгасан.
Тэгвэл Э.Мөнхжаргал тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг давж, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, долоогийн даваанд улсын гарьд М.Бадарчийг давснаар үзүүр түрүүнд үлдлээ. Харин улсын заан Б.Пүрэвсайхан шөвгийн дөрөвт улсын харцага Т.Баасанхүүг давснаар ийн үзүүр түрүүний барилдаан хийж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.