Д.Сүндий нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг өнгөрсөн 12-р сарын 03-нд /2021.12.03/ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүжээ. Улмаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноосон байдаг.
Харин Д.Сүндийгээс авлига авсан Д.Батөгтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр, Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноожээ. Энэ хэрэг сунжирч, прокурор, мөрдөн байцаалтад буцсаар өдийг хүрсэн юм.
Тэгвэл тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 08-нд болно.
Д.Сүндий 2019 оны гуравдугаар сарын 15 өдөр эхнэрээ зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар цагдаа нарт авлига өгсөн байдаг.
НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн төгрөгтэй болохоороо ааг омогтой болж эхнэртээ эр бяраа гаргаж авгай хүүхэн эргүүлж аархаж яваад хар нүхэнд унадаг жамтай.
heden tug shunalt shuuhch nart ugsun bol asuudalgui baih doo.