ДАТА: “Моннис майнинг” ХХК гурван компанийн 874 тэрбум гаруй төгрөгийн тендерт шалгарч байжээ

Монголын дата клуб-ын гаргасан судалгаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс тавантолгой" ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ-ууд өдөр бүр тендер зарладаг гэх шүүмжлэл байдаг. Эдгээр компаниуд тендерийн мэдээллийн санд 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байх бөгөөд нийт 5.8 их наяд төгрөгийн худалдан авалтын 70 хувийг долоон компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оператор компани байна.
“Моннис майнинг" ХХК нийтдээ 874 тэрбум 187 сая, 803 мянга 890 төгрөгийн үнэ бүхий тендерт шалгарсан аж. Эл компани хамгийн их хэмжээний тендерийг авсан дарааллаараа хоёрдугаарт бичигдэж буй.
"Моннис майнинг" гэх компанийн Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдээр Нацагдоржийн Бямбасүрэн 2020 оны зургадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн удирдах болсон байна.
Эл компаниуд "Хүнд даацын машин тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйл ажиллагаа", "Худалдааны зуучлал", "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ", "Гадаад худалдаа"-ны чиглэлээр үйлчилгээ явуулдаг хэмээн УБЕГ-т бүртгүүлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Моннис ингэдэг бхгүй юу
Хамаг л том бизнесүүд ийм болж байгаа даа
Моннисын Чука Оюжтолгойн авлигыг угаасан. Одоо Оюукад мөнгө их нийлүүлж байгаа
Тендер ш�##�гаруулдаг журам нь мэргэжлийн чадварыг тооцохгүй зөвхөн мөнгөтэй компаниудад л зориулагдсан байдаг.