
Йемений өмнөд хэсэгт “Аль-Каида” алан хядагчдын бүлэглэлийн гишүүд НҮБ-ын таван ажилтанг барьцаалсан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг Йемений албаныхны хүмүүсээс эш татан мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын ажилтнуудыг хоёрдугаар сарын 11-ний баасан гарагт Абьян тосгонд баривчилж, байршил нь тодорхойгүй газарт хүргэжээ. “Аль-Каида”-гийнхан Йемен улсын дөрвөн иргэн, нэг гадаадын иргэнийг хулгайлсан аж.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн хэлснээр, “Бидэнд энэ хэргийн талаар мэдээлэл байгаа ч тодорхой шалтгааны улмаас тайлбар өгөх боломжгүй” гэжээ.
Харин НҮБ-ын Аюулгүй байдлын хэлтсийн ажилтнуудыг үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд хулгайлсан гэдгийг эрх баригчид баталсан байна. “Аль-Каида” бүлэглэлийнхэн барьцаалсан хүмүүсийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын хяналтад байгаа зарим хэт даврагч нөхдөө сулласан тохиолдолд тавьж явуулна хэмээн сөрсөн шаардлага тавьжээ. Мөн “Аль-Каида” бүлэглэлийнхэнтэй хэлэлцээр хийсэн талаар Йемен дэх төлөөлөгчид нэмж ярьсан байна.

Йемен улсын “Йемен Пресс” агентлагийн мэдээлснээр, үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд НҮБ-ын зургаан ажилтанг хулгайлсан ба тэдний нэг нь Болгар улсын иргэн, тав нь Йемен улсын иргэд байгаа аж. Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэл бол Йемен улсад байрладаг юм. Тус бүлэглэлийн дайчид 2014 оноос хойш үргэлжилж буй шийтүүдийн “Ансар Аллах” хөдөлгөөний босогчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөнд оролцсоор ирсэн.
2020 онд тус бүлгийн толгойлогч Касим аль-Раймиг устгахын тулд АНУ-ын арми тус бүлэглэлийн эсрэг цохилт өгч байсан удаатай. Толгойлогч нас барсан гэдгийг нь Цагаан ордон баталсан юм.
(Эх сурвалж: Central Asia News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uhsenee hiij zerleguud deer ochson yum be