Нийгмийн

Камила Валиева өнөөдөр чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ

Өнөөдөр Камила валиева "Бээжин-2022" олимпын наадмын чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ. Уржигдар буюу хоёрдугаар сарын 15-нд Мөрөөдөлд хүрэх зам" богино үзүүлбэрээрээ 82.16 оноо авч, богино хөтөлбөрийн төрлийн дэлхийн шилдэг 30 тамирчнаа тэргүүлж эхэлсэн юм. Түүний өнөөдөр үзүүлэх чөлөөт үзүүлбэрийн нийлбэр нэмэгдэж онооны жагсаалтаар медальтнууд тодрох билээ.

Гэвч түүний 2021 оны арванхоёрдугаар сарын сорьцоос "Триметазидин" илэрсэн явдал түүнд сэтгэл санааны дарамт болсоор байна. Энэ талаар Камила "Өвөөгийнхөө хэрэглэдэг эмийг санамсаргүй хэрэглэчихсэн байсан" гэж тайлбарласныг Олон улсын олимпын хороо мэдэгдсэн байна. Үүнийг нягтлахад өвөө нь "Триметазидин" бэлдмэлийг хэрэглэдэг. Түүний өвөө зүрхний өвчтэй хэмээн ОХУ-ын "Dossier Center" цахим хуудаст бичжээ. Түүнчлэн "Камилагийн өвөө нь эмээ уухдаа усаар даруулж, тэр аягыг нь Камила угаалгүйгээр хэрэглэсэн байж болно" гэсэн тухай "USA Today" мэдээлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button