Нийгмийн

НЭГ ДОРООС: Украинд өрнөж буй үйл явцыг шинэ тутам мэдээлж байна

ОХУ-Украин улсын хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний энэ өдөр болсон шинэ мэдээллүүдийг нэг дороос багцлан хүргэж байна.

ОХУ-ын цэргийн нисэх хүчнийхэн Украины агаарын хүчнийг хяналтандаа авлаа

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагийн мэдээ

Украины Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг ОХУ-ын цэргийн нисэх хүчнийхэн хяналтандаа авсан гэх мэдээлэл байна.

Мөн Украины хилийн албаны цэргийн алба хаагчид Оросын анги нэгтгэлүүдэд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд тус улсын агаарын баазуудын цэргийн дэд бүтэц нуран унасан талаар ОХУ-ын Батлан Хамгаалахын Яам мэдээллээ.

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст Оросын цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээ зарласан ба Батлан ​​Хамгаалах Яам нь ч мөн тус улсын цэргийн дэд бүтцэд пуужингийн цохилт өгч эхэлснээ зарласан.

Гэсэн ч, энэ бүхнийг энгийн ард иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлэлгүй хийж гүйцэтгэсэн талаар Батлан Хамгаалахын Яам онцоллоо.


Украины цэргүүд Путины үгэнд орж, зэвсгээ хаяад харьж эхэллээ

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17.30 цагийн мэдээ

Украины армийнхан олноороо хариуцсан галын зурвасуудаа орхиж эхэлсэн талаар Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Ард Улс мэдэгдлээ. Украины цэргүүд өгсөн тушаалыг биелүүлэхээс татгалзаж, байршлаа орхиж эхэлжээ. Эдуард Александрович Басурины хэлснээр, Украины Зэвсэгт хүчин хүмүүнлэгийн коридор байгуулах хүсэлт гаргасан байна.

Украины цэргийнхний хийж буй эл үйлдэл бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийсний дараа ийнхүү зэвсгээ хаяж эхэлсэн байна.

В.Путин мэдэгдэлдээ, “зэвсгээ хаяад, гэр гэртээ аюулгүй буцаж болно” гэсэн юм.

Владимир Путин өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ, орос болон украинчууд хамтдаа нацизмын эсрэг хамтдаа тэмцэж байсан ч одоо Украины дайчид неонацистуудад үнэнч байхаа тангараглахаас өөр аргагүй болсон талаар дурссан юм.


ОХУ Украины онгоцны буудлуудыг дэлбэлж байна

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 15:20 цагийн мэдээ

ОХУ Украин улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөн хурцдаж Украины иргэд сандралдан хоол хүнс, шатахуунаа нөөцөлж байна. Харин ОХУ-ын цэргийн анги Украины хил рүү Беларусийн хилээр дамжин нэвтэрч, мөн томоохон хотуудын нэг болох Каркивын захад ирээд байна.

Түүнчлэн ОХУ Украины "Ivano-Frankivsk", "Василковский" зэрэг онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна.


Оросын танк Беларусийн хилээр дамжин Украин руу нэвтэрлээ

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагийн мэдээ

Оросын танктай цэргийн анги Беларусийн хилээр дамжин Украины хилээр нэвтэрсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Тус цэргийн анги Украины Сенькивка, Беларусийн Веселовка гармаар гарсан байна.

Дээрх мэдээллийг АНУ-ын Батлан хамгаалах яам хянаж буй.


Владимир Путин: Зэвсгээ хаяад, гэр гэртээ харьцгаа

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 14:30 цагийн мэдээ

“Донбасс ОХУ-аас тусламж хүслээ. Би цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдлээ. Үүний гол шалтгаан нь найман жилийн турш хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал юм. Бид Украин улсыг цэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Үүний тулд ч хичээж байна.  НАТО Украин дахь неонацистуудыг дэмжиж байна. Неонацистуудыг крымчууд хэзээ ч өршөөхгүй. Бидний үйлдэл бол аюул заналхийллийн эсрэг өөрийгөө хамгаалах явдал. ОХУ-ын төлөвлөгөөнд Украины газар нутгийг эзлэх тухай заагаагүй. Бид хэнд ч хүчээр юу ч тулгаагүй. Манай улс төрийн гол цөм бол эрх чөлөө. Би Украины цэргийн бүх алба хаагчдад хандмаар байна: аав, өвөө, элэнц өвөө нар маань өнөөдөр ард түмний эсрэг хунтад үйлчлэхийн төлөө нацизмын эсрэг тэмцэж амиа өгөөгүй гэдгийг хэлмээр байна.

Зэвсгээ хаяад, гэр гэртээ аюулгүй буцаж болно. Цус урсгасан бүх үйлдэлд Киевийн эрх баригчид хариуцлага хүлээх болно. Бид бүх зүйлд бэлэн. Гаднаас нь саад хийхийг оролдсон хэн бүхний хувьд Орос улсын хариу үйлдэл бол та бүхний урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм үр дагаварт хүргэх болно. Худал хуурмагийн эзэнт гүрний бодлого бол харгис хүч дээр суурилдаг бөгөөд жинхэнэ хүч бол бидний талд, шударга ёс, үнэнд байдгийг бид мэднэ. Эх орны аюулгүй байдал найдвартай гарт байгаа шүү”.

Энэ бол оросын “Россия24” телевизийн сувгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины оросын ард түмэндээ хандаж хэлсэн мэдэгдэл юм.


НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч: Энэ бол дайн биш

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:59 цагийн мэдээ

Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-аас НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензя мэдэгдэхдээ, Украинд болж буй үйл явдлыг дайн гэж нэрлэж болохгүй, энэ бол цэргийн тусгай ажиллагаа гэлээ.

“Энэ үйл явдлыг дайн гэж нэрлэх хэрэггүй. Үүнийг “Донбасс дахь цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэх нь зүйтэй хэмээв.

Украинд болж буй үйл явдлын хариуцлагыг Украины тал өөрсдөө хүлээх учиртай. “Украины эргэн тойрон дахь өнөөгийн хямралын үндэс нь Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, олон жилийн турш хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн Украины өөрийнх нь үйл ажиллагаанд оршдог гэдгийг би дахин хэлмээр байна” хэмээн Василий Небензя онцлов.


Reddit: Дайралтад өртөөд буй Украины газар нутгууд

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:40 цагийн мэдээ

Өнөөдөр ОХУ-ын зүгээс цэргүүдээ Украины Одесса хотод оруулж, Киев, Харькив хотуудад нь пуужингийн цохилт өгсөн нь тодорхой болоод байна. Өглөөхөн В.Путин Ерөнхийлөгч Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсний дараа энэ бүхэн эхэлсэн.

Яг энэ үеэр Reddit цахим хуудаснаа чөлөөт сэтгүүлч, аналистууд шинэ, шуурхай мэдээллээ хуваалцаж байна. Тэгвэл, Reddit-ийн нэгэн хэрэглэгч, одоогоор дайралтад өртөөд буй Украины нутаг, дэвсгэрүүдийг газрын зурагт тэмдэглэжээ.

Үүнд Нийслэл Киев, Харькиваас гадна хэд хэдэн хот багтсан нь харагдаж байна.


Украины хөрш улс Молдавын нийслэлд ч пуужингийн цохилт иржээ

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:20 цагийн мэдээ

BeckerNews агентлагийн сэтгүүлч Кайл Беккер ОХУ-ын дайралт Украины хөрш Молдав хотод ч ирсэн талаар жиргэсэн байна.

Тодруулбал, тэрбээр Твиттер хуудастаа "ШУУРХАЙ: Оросууд Украины хөрш Молдав, тэр дундаа нийслэл Кишинев хотод нь цохилт өгчээ. Путины дайралт төсөөлж байснаас илүү өргөн хүрээнд болох бололтой" гэж жиргэжээ.


В.Зеленский: Боломжтой бол гэртээ байгаарай, бид бүх зүйлд бэлэн байна

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:10 цагийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөнгөж сая нийт ард түмэндээ хандан, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ.

В.Зеленскийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм Украины иргэд ээ, өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донбаст цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарлалаа.

Оросууд манай цэргийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өгсөн. Украины олон хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдов. Бид улс орныхоо бүх нутаг дэвсгэрт байлдааны дэглэм тогтоож байна. Нэг минутын өмнө би ерөнхийлөгч Байдентай ярилцсан.

АНУ аль хэдийн олон улсын дэмжлэгийг нэгтгэж эхэлсэн. Өнөөдөр та бүгд тайван байх ёстой. Боломжтой бол гэртээ байгаарай. Бид ажиллаж байна. Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын бүх салбар ажиллаж байна.

Сандрах хэрэггүй. Бид хүчтэй. Бид бүх зүйлд бэлэн байна. Бид украинчууд учраас бүгдийг ялах болно" гэлээ.


ОХУ: Украины энгийн иргэдэд аюул учруулахгүй

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн мэдээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам "Украины цэргийн дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалт, аэродром, нисэх онгоцыг сулруулахын тулд өндөр хөгжилтэй зэвсэг ашиглаж байна" гэж мэдэгдээд байна.

Мөн үүний зэрэгцээ"Украины энгийн иргэдэд аюул занал учруулахгүй" гэж онцолжээ.


"ОХУ-ын цэргүүд Одессад газардсан, Васильковскийн онгоцны буудал пуужингийн цохилтод өртлөө"

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн мэдээ

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко албан ёсны WhatsApp группээр сэтгүүлчдэд хандан "ОХУ-ын цэргүүд Одесса хотод газардаж, Харьков хотын хилээр нэвтэрч байна" гэж мэдэгджээ.

Мөн "Киевийн ойролцоох Васильковскийн нисэх онгоцны буудал руу пуужингийн цохилт өгсөн" хэмээн мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ "Днепр хотын дарга Борис Филатов дөнгөж сая утсаар ярьж, дэлбэрэлт сонсогдож байна гэж хэллээ" гэж бичжээ.


ОХУ Украины нийслэл рүү пуужин харвав

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 12:40 цагийн мэдээ

Украины дотоод хэргийн яамнаас ОХУ-ын зүгээс Украины нийслэл Киев хотод пуужин харвасан талаар мэдээллээ. Ийнхүү ОХУ Украиныг эзлэн түрэмгийлэх гэж буйгаа дэлхийд зарлаж буй нь энэ юм.

Түүнчлэн хил орчмоор буудалцаж, удирдлагын төвүүд их бууны цохилтод өртөж байна.


НҮБ-аас В.Путинд хүн төрөлхтний нэрийн өмнөөс "Цэргээ тат" гэж хүсжээ

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 12:49 цагийн мэдээ

Өнөөдөр ОХУ, Украин хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлээд байна. ОХУ-ын талаас Украины нийслэл Киев болоод бусад нутгуудад пуужингийн цохилт өгсөн нь нотлогдоод байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан “Хүн төрөлхтний нэрийн өмнөөс цэргээ тат” гэж гуйсан байна.


Шуурхай: В.Путиныг үг хэлэх үеэр Украинд дэлбэрэлт сонсогдлоо

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 12:12 цагийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснөө зарласан. Харин энэ үеэр Украины зарим газар дэлбэрэлт сонсогдсон талаар Indian Express агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Киев, Харькив болон зарим нутагт бөмбөг дэлбэрэх чимээ сонсогдсон байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Орос хэдхэн цагийн дотор Украин руу довтлох гэж байна" хэмээн мэдэгдсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхлээд байгаа юм.


В.Путин Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өглөө

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн байна.

Донбассын бүс нутагт Украины хоёр муж буюу Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улс, Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улс хэмээн өөрийгөө зарлан тунхагласан салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүсийг хамааруулж ойлгодог.

Уг нь даваа гарагт В.Путин Донецк, Луганскийн мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зарлигт гарын үсэг зурж, энхийг сахиулах үүрэгтэй ОХУ-ын цэргийн хүч Донбасст нэвтрээд байсан юм.


Донецк, Луганскийн удирдагчид В.Путинаас тусламж хүслээ

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 10:30 цагийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хязгаарын Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг  албан ёсоор зарлаж, Донецкийн Бүгд Найрамдах Улс, Луганск Ард Улс болсон.

Донецкийн удирдагч Денис Владимирович Пушилин, Луганскийн удирдагч  Леонид Иванович Пасечник нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд албан бичгээр хүсэлт гаргаж, тусламж хүсчээ. Энэ талаар В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эл хүсэлтийн талаар мэдээлжээ. Хоёр удирдагчийн хүсэлтийн гол агуулга нь Украины түрэмгийллээс хамгаалуулах тухай хүсэлт гаргасан аж.

Хоёр бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнд удирдагчид өөрсдийн ард иргэдээ төлөөлөн ОХУ-д талархал илэрхийлсэн гэдгийг Дмитрий Песков онцлов.

“Украины зүгээс ирж буй түрэмгийллийн улмаас бүгд найрамдах улсын ард иргэд одоогийн байдлаар гэр орноо орхин дүрвэж эхэллээ. Тиймээс иргэд орос руу нүүн шилжилж эхэлсэн. Хэрэв Украины зэвсэгт хүчний цэргийн заналхийлэл үргэлжилсээр байвал Донецк болон Луганскийн энгийн иргэд аюул эрсдэлд өртсөөр байх болно. Иргэний болон үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэвсэгт халдлагад өртснөөс гадна хамгийн аймшигтай зүйл бол энгийн номхон ард иргэд, ялангуяа хүүхдүүд амиа алдаж байна” хэмээн албан хүсэлтээс эш татан эх сурвалж мэдээлжээ.

Ерөнхийлөгч В.Путинд илгээсэн эл хүсэлтэд “Киев цэргийн хүчээ нэгтгэх шугамаа үргэлжлүүлсээр байна. АНУ болон Барууны бусад улсаас цэргийн дэмжлэгийг нэгэн зэрэг хүлээн авч байна. Киев мөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэхээр шийджээ” гэсэн байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзээд, ОХУ-аас зохих тусламжийг илгээнэ гэдгийг Дмитрий Песков мэдэгдлээ.


Хэрэв дайн дэгдвэл Украины армийн 80 хувь нь Оросын талд орно

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн мэдээ

2014 оноос хойш ОХУ, Украин “хүйтэн дайн”-ы байдалтай байсаар өдийг хүргэсэн. Украин өнгөрсөн жил Парис хотноо тохиролцоонд хүрч чадсан ч гэлээ фронтын шугамаас зэвсгээ татаж чадаагүй үлдсэн. Донецк, Луганскт байр суурийн төлөөх дайн үргэлжилсээр байгаа юм.

Ийм нөхцөлд Орос, Украины хооронд шууд зэвсэгт мөргөлдөөн гарахыг үгүйсгэхгүй хэмээн америкийн улс төр судлаач, шинжээч Сет Жонес таамаглаж байсан. Шинжээчийн хэлснээр, Киевийн хувьд ийм хувилбар нь “үхэлд хүргэх болно” гэдэгт итгэлтэй байгаа аж.

“Хэрэв Украин, Оросын хооронд том дайн эхэлбэл долоо хоногийн дараа Украины армийн 80 хувь нь Оросын армийн талд орно” гэдэгт элитүүдийн нэг хэсэг нь таамаглаж байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн саяхан хийсэн мэдэгдлийн талаар шинжээч тайлбарлав. В.Зеленский мэдэгдэхдээ, хэрэв Оростой зөрчилдвөл насанд хүрсэн бүх хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдийг бүхэлд нь эх орноо хамгаалах үйлсэд дайчлахаа амласан.

Үүгээрээ Украины төрийн тэргүүн АНУ-ын шинэ эрх баригчдад таалагдахыг хүсч байгаагийн илрэл хэмээн шинжээч дүгнэв. Өнгөрснийг сануулахад, Украины “Focus” хэвлэлийн агентлагт өгсөн ярилцлагадаа Володимир Зеленский “Киев Москватай цэргийн мөргөлдөөн гаргахыг эрмэлздэггүй. Ийм зүйл болохгүй гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэж байсан.

2019 онд НАТО-гийн Зэвсэгт хүчний нэгдсэн хүчний төв штаб Орос, Украины хооронд өрнөж буй бүрэн хэмжээний цэргийн мөргөлдөөний нөхцөл байдлын талаар урьдчилсан зураглал гаргаж байсан удаатай. Тус зураглалаас харвал, мөргөлдөөн хэдэн өдөр, тодруулбал 3-4 хоног л үргэлжилнэ гэжээ.

Зэвсэгт мөргөлдөөний эхний өдрийн дараа Украины цэрэг арми бөөнөөрөө ухарч, нөгөө талд урваж, оросуудад бууж өгөх ажиллагаа эхэлнэ. Оросын агаарын нисэх хүчин болон их бууны цэргийн анги нэгтгэлүүд сүр хүчээ үзүүлнэ гэсэн байна. Нэг үгээр хэлэхэд, Украин ялагдана гэж байжээ.


Украин онц байдал зарлалаа

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн 07:00 цагийн мэдээ

ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл үүссэн нь Украиныг 30 хоногийн хугацаатай онц байдал зарлахад хүргэжээ. Ингэснээр ОХУ-д амьдарч, оршин сууж байгаа иргэдээ яаралтай буцаж ирэхийг уриалсан байна. Онц байдлыг орон даяараа хэрэгжүүлэх эл нөхцөлийг Украины засгийн газар санал нэгдэн баталжээ.

Онц байдалд шилжсэнээр тус улсын иргэд цэрэг армийнханд биеийн байцаалтаа шалгуулах, цэргийн нөөц иргэдийг хил давахыг хориглон бэлэн байдалд авах зэргээр хяналтыг чангаруулаад буй. Түүнчлэн 18-60 насны цэргийн нөөц иргэдийг нэг жил орчмын хугацаагаар Киев дэх армид төвлөрүүлж эхэлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг муу хошин урлагийн алиа салбадайг ерөнхийлөгч болгочихоор улс үндэстнээрээ мөхөж байгаа нь энэ. Манайх эндээс сургамж авах юм их байна шүү. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр хэн нэг жүжигчин бөхчин сэтгүүлч гэх мэт алиа салбадайнуудыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдгийг нотолж өглөа.

zochin
zochin

Orosuudiig uurluulj baigaad hund baidald orloodoo Ukraion

Уншигч
Уншигч

Харьков гэж хот бий,каркив гэж тосгон ч бхгүй

Зочин
Зочин

чг гитлер шиг үг хэлжээ

Зочин
Зочин

eguur.mn

Зочин
Зочин

eguur.mn

уншигч
уншигч

Орос украины зэвсэгт мөргөлдөөн биш, Оросын эзлэн түрэмгийлэл гэдгийг дэлхийн олон нийт зарлан тунхаглаж байхад танай сайт Оросын талын суртал нэвтрүүлгийн шинжтэй байдлаар Путины хэлсэн үгсийг орчуулсан байна. Тэр талаас мэдээгээ онцолсон бна.

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
Reply to  уншигч

Яг үнэн дээ бол Янкууд тэргүүтэй барууны хэдэн улсууд нийлээд дэлхийн 200-д улс шүүмжлээд байга мэтээр Орос,Хятад 2-ыг хичнээн жил муучилж нэг хүний дарангуйлал,"хүний эрх ардчилалын замчмыг бүдүүлгээр зөрчдөг," гэх мэт сүржин цуу тараахаас гадна дотороос нь бутаргах ,гадана талаас нь эргэнд тойронд нь цэргийн эвсэл байгуулах,зүүн өмнөд азид "4"нүд/ АНУ,Япон,Ангил,,Австариал/дараа нь АНУ,Япон,,Авсралийнх гэх мэтээр хүрээлүүлж,НАТО-г өргөжүүлэх зэргээр зүсэн зүйлээр л дайрч давшилсан. Харин ч олон жил хүлээцтэй байсан. Одоо ах нар хөдлөх цаг нь балсоних хүлээцтэй хандсан доо.Даарсан янкын хандаг хага давал таарна.

орос талаар сайн сайхан болгонiг НЭГ ДОРООС тэнэг
орос талаар сайн сайхан болгонiг НЭГ ДОРООС тэнэг

eguur.mn ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОРОСИЙН ГАР ХӨЛ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ БИЧСЭН БОЛГОН НЭГ УТАГТАЙ БАЙНА "ОРОС ЯЛАН, УКРИАН ЯЛАГДАН"

СУРТАЛ УХУУЛГА
СУРТАЛ УХУУЛГА

Оросуудын өдөр болгон уншдаг СУРТАЛ УХУУЛГА байна даг ийм зүйл байнга уншхаар яаж эрүүл сэтгэх вээ дээ ЖИНХЭН ОРОС МЭДЭЭ НЭМЖ ХАССАН ЮМ БАЙХГҮЙ ШУУД 100хувь ОРЧУУЛГА

Холбоотой мэдээ

Back to top button