ДЭЛХИЙ

Танилц, Володимир Зеленскийн дайн эхлэхээс өмнө иргэддээ хандаж хийсэн мэдэгдэл

Украины Ерөнихийлөгч Володимир Зеленский үүсээд буй нөхцөл байдлыг намжааж, энх тайван байдал тогтоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ярилцах санаачилга гаргасан ч Владимир Путин ямар ч хариу ирүүлээгүй байна. Тиймээс, Володимир Зеленский оросын иргэдэд хандан уриалга гаргасан. Эл уриалгыг гаргаж байх үед Украин дахь нөхцөл байдал хурцдаагүй байсан юм.

Түүний уриалгыг хөрвүүлбэл:

Өнөөдөр би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилцах санал тавьсан. Гэсэн ч, үр дүн нь “таг чимээгүй”. Уг нь бол чимээгүй байдал Донбастт л байх ёстой. Тиймээс, би өнөөдөр оросын бүх ард түмэнд хандахыг хүслээ. Би оросын ард түмэнд Ерөнхийлөгч гэсэн утгаар биш, харин Украины жирийн иргэн гэсэн утгаар хандаж байна.

Та бид хоорондоо 2 мянга гаруй километрээр нэгдсэн нэг хилээр тусгаарлагддаг. Тэгвэл тэрхүү хилийн цаана танай цэргүүд байршиж байна. Тэнд хоёр мянга цэрэг, мянга гаруй цэргийн зэвсэг техникүүд байршиж байна. Танай удирдагчид тэднийг өөр улсын нутаг дэвсгэр лүү алхан орж болох зөвшөөрөл өглөө. Чухамхүү тэр алхам бол, тэр алхам бол Европ тивд маш том дайныг эхлүүлэх алхам юм. Энэ бүхэн эхэлсэн цагаас л бүх дэлхий энэ талаар ярьж эхэллээ. Дайн дэгдэх шалтгаан юу юугүй гарах гэж байна. Дурын суртал ухуулга, дурын өдөөн хатгалга бүгдийг галдан шатааж магадгүй нөхцөлд ороод байна. Энэ бүхний талаар та бүхэнд тайлбарлахдаа, тэрхүү гал Украины ард түмэнд эрх чөлөөг авчирна хэмээж байгаа юм. Гэсэн ч, Украины ард түмэн эрх чөлөөгөө эдэлж байгаа. Бид өнгөрсөн бүхнийг санан дурсаж, басхүү ирээдүйгээ өөрсдөө бүтээж байна. Зурагтаар өдөр бүр та нарт хэлж байгаа шиг нураагаагүй харин бүтээж байгаа юм. Зурагтаар гаргаж байгаа Украйн улс бол жинхэнэ Украин улс хоёр бол тэс өөр улс юм. тэгээд хамгийн гол нь тэр хоёр Украины гол ялгаа бол бидэнд байгаа Украин бол жинхэнэ нь юм. Та нарт хэлж ойлгуулахдаа, биднийг нацистууд гэж нэрлэдэг. Гэсэн ч, нацистууд юм бол фашизмыг дарахын тулд бид найман сая гаруй иргэнийхээ амийг золиослох байсан юм гэж үү. Би яагаад нацист болно гэж. Үүнийгээ та нар дайн дуусан дуустал Зөвлөлт Холбоот Улсын армид явган цэргийн салаанд байлдаж явсан хурандаа цолтой байж байгаад тусгаар тогтносон Украин улсад хурандаа цолтой насан эцэслэсэн миний өвөг эцэгт хэлээрэй. Та нарт хэлэхдээ, биднийг оросын соёл иргэншлийг үзэн яддаг гэлцдэг. Соёлыг яагаад үзнэ ядна гэж? Ямар ч соёл иргэншлийг үзэн ядна вэ? 

Хөрш улс гэдэг бол бие биенээ үргэлж соёлоор л баяжуулсаар ирдэг. Гэлээ гээд энэ нь биднийг нэг цул болгодог гэсэн үг биш. Биднийг, та бүхнийг уусгадаггүй юм. Бид бол өөр өөр хүмүүс. Гэсэн ч, энэ бол бид дайснууд байх шалтгаг биш юм. Бид өөрсдийнхөө түүхийг өөрсдөө тодорхойлж, өөрсдөө бүтээхийг зорьж байна. Бид өөрдсийн түүхээ энх тайванчаар, тайвнаар, шударгаар бүтээхийг хүсэж байна. Та нарт хэлэхдээ, намайг Донбасс руу довтлох, буудах, бөмбөгдөх  тушаал өгсөн гэсэн. Ямар ч асуултгүйгээр, шалтгаангүйгээр бөмбөгдөнө гэж байхгүй. Гэсэн ч, нэг асуулт бий. Хэнийг буудна гэж? Юуг бөмбөгдөнө гэж? Донецкийг уу? Олон арван удаа миний очиж байсан Донецкийг гэж үү? Манай Украины шигшээ багаа Европын АШТ-д оролцоход нь дэмжсэн газраа юу? Миний найзын ээж нь амьдарч байгаа Луганскийг бөмбөгдөнө гэж үү? Миний сайн найзын аавынх нь шарил байгаа газрыг бөмбөгдөнө гэж үү? Би одоо орос хэлээр ярьж байна. Миний та нарт хэлсэн газрын нэрс бол та нарт огт танил биш. Энэ бол та нарт танил биш сонсогдож байгаа нь ойлгомжтой. Энэ бол бидний газар нутаг. Энэ бол бидний түүх. Та нар юуны төлөө байлдана гэж? Тэгээд бас хэнтэй байлдана гэж? Та нарын ихэнх нь Украинд байсан л байж таараа. Тан нарын хэн нэгэн чинь Украины сургуульд суралцсан, эсхүл танил хэн нэгэн чинь Украинд ажиллаж, амьдарч л байгаа. Та нар бидний ааш зан, авирыг мэдэхийн дээдээр мэднэ. Та нар бидний зарчмыг мэднэ. Бид чухам юуг эрхэмлэн нандигнадгийг мэднэ. Тиймээс, өөрсдийн зүрх сэтгэлээ сонсоорой. Оюун ухааныхаа дуу хоолойг сонсоорой. Өөрийгөө сонсоорой. Эрүүл оюун ухаанаар хандаж, биднийг сонсоорой. Украины ард түмэн энх тайвныг хүсэж байна. Украины эрх баригчид ч энх тайвныг хүсэж байна. Бүхнийг хийж байна. Хийж болох бүхнийг хийж байна. Бид ганцаараа биш. Украиныг их олон улс дэмжиж байгаа нь үнэн. Яагаад гээч. Яагаад гэвэл, ямар ч үнээр хамаагүй олж авах энх тайвныг биш, харин үнэн шударгаар энх тайвныг тогтоохыг эрмэлзэж байгаа юм. Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээх тухай асуудал яригдаж байгаа юм. Хүн бүхний аюул эрсдэлгүй амьдарх эрхийн төлөөх асуудал юм. Энэ бүхэн бүгдээрээ бидэнд чухал. Энэ бүхэн бүгдээрээ дэлхийд чухал юм. Энэ бүхэн бас та бүхэнд ч чухал гэдгийг мэдэж байна. Бас бидэнд дайн ямар ч хэрэггүй гэдгийг би мэдэж байна.

Ямар ч хүйтэн, ямар ч халуун, ямар ч гибрид дайн бидэнд хэрэггүй. Гэсэн ч, бидэн рүү цэргийнхэн довтолбол, хэрвээ бидний газар нутгийг, бидний эрх чөлөөг, бидний амьдралыг, бидний хүүхдүүдийн амь амьдралыг авах гэж оролдвол бид эцэстээ хамгаалах л болно. Бид дайрах биш харин хамгаалах болно. Дайрахдаа та нар биднийг ар нуруунаас минь биш харин бидний нүүр царайг харах болно. Бидний нүүрийг харах болно. Дайн бол маш том гай зовлон. Энэ том гай зовлон өөрөө асар их үнэ цэнийг араасаа дагуулдаг. Та нар энэ үгний цаад утгыг ойлгож байгаа гэж бодож байна. Хүмүүс алдар нэрээ, хөрөнгө мөнгөө, амьдралын төвшнөө алддаг. Бас эрх чөлөөгөө алддаг. Гэсэн ч, хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хүмүүс хайртай дотнын хүмүүсээ алддаг. Өөрийгөө алддаг. Дайнд үргэлж л ямар нэг зүйл дутагдаж байдаг. Харин нэг зүйл илүүддэг нь зовлон шаналал, шавар шалбааг, цус бас үхэл. Арваад, бүр мянга мянган үхлийг дагуулдаг. Та нарт Украин ОХУ-д аюул заналхийлж байгаа гэж ярьцгаадаг. Энэ бол өнгөрсөнд ч байгаагүй, одоо ч байхгүй, бас цаашид ч байх учиргүй зүйл. Та нар НАТО-гаас аюул байдлын баталгаа нэхдэг. Тэгвэл бид өөрсдийнхөө төлөө аюулгүй байдлыг шаардаж байна. Украин улсын аюулгүй байдлыг шаардаж байна. Та нараас, Оросоос бас бусад батлан даагчдаас, Будапештийн санамж бичгээс шаардаж байна. Өнөөдөр Украин, украинчуудын аюулгүй байдал хөрш зэргэлдээ орны аюулгүй байдлаас ч хамаарна. Тиймээс бид бүх Европ тивийн аюулгүй байдалд санаа зовох ёстой болж байна. Гэсэн ч, бидний гол зорилго бол Украины энх тайван байдал.

Манай ард иргэдийн, украинчуудын аюулгүй байдал хамгаас чухал юм. Тиймээс бид энэ талаар бүгдэнд нь ярих л болно. Мөн та нартай ч бас ярилцах болно. Ямар ч хэлбэрээр, ямар ч газарт ярилцах болно. Дайн бол хүн бүхнийг аюулгүй байдлыг үгүй хийдэг. Дайн дэгдвэл хэн ч байсан аюулгүй байдлаа алдана. Хэн энэ бүхнээс хамгийн их хохирох вэ гэвэл – хүмүүс. Хэн энэ бүхнийг хамгийн ихээр хүсэхгүй вэ гэвэл – хүмүүс. Хэн энэ бүхнийг зөвшөөрөхгүй вэ гэвэл бас л хүмүүс. Эдгээр хүмүүс та нарын дунд ч бий: нийгмийн  зүтгэлтнүүд, сэтгүүлчид, хөгжимчид, жүжигчид, тамирчид, эрдэмтэн докторууд, блогерууд, тиктокчид гээд бусад олон энгийн хүмүүс, жирийн хүмүүс, эрэгтэй, эмэгтэй, өвгөд хөгшид, хүүхдүүд, аав нар бас хамгийн гол нь ээж нар байгаа. Яг үүнтэй адил манай Украинд ч бас тийм хүмүүс байна. Миний энэ мэдэгдлийг оросын телевизээр цацахгүй гэдгийг би мэдэж байна. Гэсэн ч, оросын ард түмэн үүнийг заавал үзэх ёстой. Тэд заавал үнэнийг мэдэх учиртай. Юу үнэн вэ гэхээр одоо зогсох хэрэгтэй байна. Оройтоогүй байгаа дээрээ зогсох хэрэгтэй. Хэрэвзээ Оросын удирдлагууд энх тайвныг хүсэхгүй байгаа бол, бидэнтэй хамт ширээний ард суухыг хүсэхгүй байгаа бол тэд та нартай хамт ширээний ард сууна гэж болож байна. Оросууд дайн хүсэж байгаа юу? Би үнэхээр энэ асуултад хариулахыг хүсэж байна. Гэсэн ч, хариулт зөвхөн та нараас шалтгаална, Оросын Холбооны Улсын ард иргэд ээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Барууныхан амеректэй нийлээд зэр зэвсэг аваад байсан Зеленский хулхи нь буучихсан юм биш үү.Хаана ч дайн хэрэггүй дээ.хэнд ч дайн хэрэггүй

Зочин
Зочин

Өнгөрсөн хойно мэдэгдэл хийжээ. Юунаас ч айхгүй, Байдантай ярьсан гээд байсан биз дээ.

Зочин
Зочин

Путин зөв л шийд гаргана гэнэт нато д элсэнэ гэхээр
Орос улсад хүнд тусах нь ойлгомжтой яагаад гэвэл дайнаас хамга�##�ах нисэх болон дайны хамтын ажиллагаатай байсан орон

Зочин
Зочин

Зөв ярьсан байна
Яг оросын темпераментэнд тааруулж үг хэллээ

Холбоотой мэдээ

Back to top button