
Станбул хотод Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд бүх өрсөлдөгчөө ялж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэн алтан медаль хүртлээ.
Эл тэмцээн нь дэлхийд чансааны оноо олгодог гэдгээр нь спорт сонирхогчид түлхүү мэддэг билээ. Харин эл тэмцээний 57 кг-д 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтыг монголын баг тамирчид үзүүлсэн байна.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.