
Төрийн ордонд өнөөдөр /2022.02.28/ Үндэсний спортын анхдугаар их чуулган болж байна. Эл чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар болж буй бөгөөд Үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчид болох 800 хүн оролцож байгаа аж.
Энэхүү уулзалтаар Үндэсний спортын холбоо тус бүрийн чиг хандлага, цаашдын зорилго зорилт хөтөлбөрийг хэлэлцэх зорилготой. Мөн Үндэсний спортын холбоод, Үндэсний спортын хорооны ажил болон өв соёлоо хадгалан үлдээх, үндэсний спортыг хөгжүүлэх, төрөөс хэрхэн дэмжиж, хамтран ажилдах боломжтой вэ гэдэг гол асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр






































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.