НИЙГЭМ

Монголоос Украинд суугаа Өргөмжит консул: Нуруун дээрээс чулуу аваад хаячих шиг л боллоо

Өнөөдөр өглөө /2022.03.03/ Украинд суралцаж, ажиллаж амьдарч байсан монгол оюутнууд эх орондоо ирсэн. Харьков хотод байсан эдгээр оюутан Польшийн хилээр дамжин, тэндээс нисэж Монгод ирсэн нь энэ юм.

Тэгвэл үүний дараа Монгол Улсаас Украин улсад суугаа Өргөмжит консул Эдуард Рубан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэр "Нуруун дээрээс чулуу аваад хаяих шиг л боллоо. Ойрын хэд хоног их сэтгэл тавгүй байлаа. Харьков дахь хүүхдүүдийг эх оронд нь авчрах талаар янз бүрийн л хувилбар бодож байлаа" гэжээ.

Эдуард Рубан өөрөө Львов хотоос оюутнуудыг авч, Польшийн хил дээр хүргэж өгчээ. Түүнчлэн "Зарим хүүхдүүд миний талаар буруу ойлгож, үүнээс үүдээд Монголд янз бүрийн асуудал яригдсан гэж сонссон. Би гомдоогүй ээ. Хэцүү цагт хүүхдүүд айж сандарсандаа ингэх нь зүйн хэрэг шүү дээ" гэж ярьсан байна.

Гэрэл зургууд: Оюутнуудыг автомашинаар Польшийн хил рүү хүргэх үйл явц.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОНЦ

Монгол иргэн
Монгол иргэн

Гүн талархал илэрхийлье, хүлээн авна уу

Зочин
Зочин

Thank you !

Зочин
Зочин

Украйн улс гэж түүхэнд байсан уу.алиалагч шог шогийн жүжигчин хүн төрөлхтөний өмнө гэмт хэрэгтэг. Түүхэнд цагаачдын орон ,колонилогч брирани украйны ард түмнийг хүсээгүй дайнд зэвмнг өгч ардаас нь шүгэл үлээв.Хохирогч нь украйны ард түмэн болов.Хөрш гэж баЙдаг.Хэрүүл дундуур 3 лагч байдаггүй.АНУ.харуулав

Холбоотой мэдээ

Back to top button