“Багш нарт хүнд туссан ч оюутныг сургуулиас хасахаас өөр арга байсангүй”

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгасан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнөөдөр Хууль зүйн сургуулийн захиргааны зөвлөл энэ асуудлаар хуралдаж, оюутныг 14.00 цагаас өмнө ирж тайлбар өгөх боломж олгосон ч ирээгүй. Иймд түүнийг сургуулиас хасах шийдвэр гаргаж буйгаа мэдээллээ.
Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа:
“Тухайн оюутныг хүний эрхийг ноцтой, бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байгаа учраас сургуулиас хасах саналыг хүргүүлж байна. Зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүй, ер хуульчийн мэргэжлийн ёс зүйн тухай хичээлийг сэргээн ордог болохоор ярилцлаа. Цаашид оюутнуудаа сонгон шалгаруулахад ямар шаардлага тавих вэ гэдгээ эргэж харна.
Манай сургуульд шилдэг оюутнууд бий. Гэхдээ олон дунд ёс суртахууны доголдол гарахыг үгүйсгэхгүй. Бид арга хэмжээ авна” гэлээ.
Харин Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич С.Нарангэрэл:
“Манай сургуулийн захиргааны зөвлөл нэлээд цаг гаргаж хуралдлаа. Багш нарын хувьд дэндүү хатуу шийдвэр болж тусаж байгаа юм. Үндэслэл нь, оюутан суралцагч сургуулийн дотоод дүрэм журмыг биелүүлнэ, дотоод журмыг хүндэтгэн сахина гэж хуулийн заалт бий. Харин манай МУИС-ийн дотоод журамд хүнлэг байх агуулга бий. Энэ заалт зөрчигдсөн. Хүмүүний ёс зүй, эелдэг харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн. Ийм хүнд бид эрх зүйчийн дипломыг нь өгөх итгэл найдвар алдагдлаа. Тийм учир ийм шийдвэр гаргахаас өөр арга алга” гэлээ.
Оюутныг сургуулиас хасах шийдвэрийг МУИС-ийн Ерөнхий захирал гаргадаг. Иймд Хууль зүйн сургуулийн захиргаанаас Б.Ариунзаяаг хасах саналыг боловсруулж, өргөн барьж байгаа юм байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nasan turshid ni huuliin baiguullagt oirthoorgvi bolgo.
Уул нь өчиггүйгээр л хаслаа гэмээр юм. Яагаад эргэлзсэн байдал гаргаад байна. Энэ хүн чинь төгслөө гэхэд юу болох вэ? Та нарын төгсгөсөн хүн, бэлдсэн мэргэжилтэн чинь шүү дээ!
Энэ нөхөр юу яриад бнаа, багш нарт хүнд туссан ч гэх шиг нөгөө хууль зүйн сайд Тэмүүжин шиг сайн агаа нь юм уу хаашаа юм ккк,
Tanai surguili tun muu bn
МСҮТ н засал чимэглэлийн ангид чаачихаа барилгаар яваад барилгачдын толгой дээр халуун хар цай асгаад үз дээ чи өнгөрчээ хуульч болох гээд бэлтгэгдэж байсан гар юм уу? эртхэн тараа таниулжээ аймшигтай дарангуйлагч садист яргачинг бага дээр нь таслан зогсоолоо
Зөвөө
Zov shiidver gargadsan bna. Soliotoi amitan bna le. Eruul saruul uhaantai hunees iim uildel garah u.
Маш зөв шийдвэр. Төгсөөд ийм хүн шүүх бүрэлдэхүүнийг даргалж болон ганцаарчилж орох уу. Маш харгис шийдвэр гарнаа даа. Хүйтэн кофе байж болно. Хандлага маш зэрлэг бна гэж харж бна
Багш нар минь иим л сургаж хүмүүжүүлж бхйна өөр ч иимэрхүү оюутан байхыг үгүйгэх арга алга өмнө нь яагаад төгстөл явуулж байваа та нар.
Засрахгүй оюутан байналээ их хорчин аав нь ьийм юмуу
Сургууль багш нар маш муу байна өдииг хүртэл иим асуудалтай хүн дээр анхаараагүй байдаг ёр нь сургууль багш нарын хаоиуцлага маш муу сургууль юм байна төлбөр мөнгө л авч байвал өөр асуудалгүй юм байна даа
Хатуу чанга хасах байтал юу эргэлзээд байгаа юм бе. Зүгээр нь энгийн хүний хүүхэд бол ямар сүртэй хөөх бсан болдоо ай монголд ямар нийгэм журам тогтчвоо.
Зөв
Багш нарт хүнд туслаа...........?
төгсөх анги хүртэл нь багш нар нь бас ямар нөлөөлөл үзүүлж байв аа... хайран залуус, хайран гэр бүл ...
Хуулийн сургуульд ийм танхай маралгүй оюутан байж таарахгүй.төгсөад яахав хүн хэлмэгдүүлнэ ганц энэ ч биш ёр нь бүх хуулийн сургуульд босго өндөр тавьж ирээдүйгээ цэвэршүүлэх хэрэгтэй.зөв л арга хэмжээ авсан байншдээ.бөөрөнхийлж өмөөрсөн үг хэлээд байх хэрэгүй .
ИЙМ СЭТГЭЛГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ ТЭНЭГ ХҮҮХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХОД БАГШ НАРТ ЮУНДАА ХҮНД ТУСНА ГЭЖ. АРЧААГҮЙ БӨӨРӨНХИЙ ХҮМҮҮС Л ТЭГДЭГ
5-r kyrs hurtel ni yugaa hiilgej bsin. Medseer bj zan aviriig ni. Ert zailyylah bsin. Odoo hydlaa jujigleed.
Тэр охинд ер нь сэтгэл зүйн тусламж үзүүлээд хүмүүжүүлэхэд авсан ч болох байсан байх, сэтгэцийн өөрчлөлт,гүн хямралд ороод байсан хүүхэд юм биш үү
яасан гэж тэр вэ зүгээр явж байсан хүнийг илтээр доромжилно гэдэг харин ч тэр 4 этгээдэд хариуцлага тооцох байтал юу вэ энэ багш нар нь харин хуулиа мэддэггүй юм биш үү хуулиа мэддэггүй багш нар яаж залуу үед хууль зүйн хичээл зааж хууль ч болгох гээд байгаа юм бэ .миний бодолоор тэр 4 этгээд харинч хууль зөрчиж илтээр хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа юм биш үү бас дээр нь олон нийтийн газар биеэ авч явж чадахгуй зүй бус харьцаа гаргаж бусдыг доромжилж зураг хөргийг нь дарна гэдэг харинч байж болохгуй зүйл юм .бусдын амгалан тайван байдалыг алдагдуулсан хэрэг үйлдсэн юм биш үү би бол нөгөө 4 ийг л ингэж ялалмаар байна . энэ охины буруу биш гэж бодож байна. Монголын зүйр үгэнд Инээснийг асуу ууралсаныг бүү асуу гэдэг биш билүү. наад охин чинь харин Монгол зан заншилаа алдаагүй явж байгаа охин байна . миний бодлоор тайван орчиныг эвдсэн тэр 4 итгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна.
Zuv shiidver
Humuujuulj avahaa bodohgui,shuud tsaash n tulgeed bval zaluuchuud maan yah bolj bna,buh niiteeree jaahan ohin ruu dairchih uym..