
ОХУ-Украин руу халдаж, зэвсэгт мөргөлдөөн, дэлбэрэлттэй өдрүүд үргэлжилсээр байна. Эл үйл явдлыг нүдээр үзэж, айдас түгшүүртэй өдрүүдийг метроны хонгилд өнгөрүүлсэн Украин улсад сурч буй оюутнуудын нэг Д.Нямдаваатай ярилцлаа.
Эл ярилцлагад ямар нэгэн хүний нэр төр, Монгол Улсын ГХЯ хоорондын асуудлыг хөндөхийг хүссэнгүй. Зөвхөн дайнд өртөж буй улсаас эсэн мэнд гарч чадсан оюутнуудын өдөр хоног хэрхэн өнгөрч байсан, эх орон гэгчийг утгаар нь мэдэрсэн байдлыг яриуллаа.
-ГАЛТ ТЭРЭГ ДҮҮРЭН УЙ ГУНИГ, ХАГАЦАЛ-

-Украинд амь наана, там цаана галт тэргэнд суухаар зүтгэж байхдаа охидоо түрүүлж суулгаад үлдсэн талаарх яриагаар ярилцлагаа эхэлье?
-Вокзалын төв хаалгаар иргэдийг нэвтрүүлж байв. Ингэхдээ зөвхөн эмэгтэйчүүд, настай хүн, хүүхдүүдийг оруулсан. Долоон эмэгтэйгээ түрүүлж оруулаад бид дараагийн галт тэргийг хүлээсэн. Төв хаалгатай бид ойрхон зогсож байсан учраас дараагийн галт тэргэнд амжиж, багтаад орчихно гэж горьдож байсан юм. Гэвч дараагийн вагон бас л эмэгтэйчүүдийг оруулсан. Бүх л хүмүүс амь тэмцэж байсан учраас гаднын иргэд чихэж, дайрч эхлэв. Ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй үе учраас тэдний эсрэг цэргүүд зодож, цохино. Төөрсөн хүүхдүүдийн уйлах чимээтэй, хэзээ ч бөмбөг бидэн рүү чиглэх эрсдэл дунд зогсож байсан. Энэ хугацаанд бөмбөг дэлбэрэх, буун дуу хадах чимээ татраагүй.
-Тэр их үймээн дунд галт тэргэндээ бүгд амжиж сууж шүү.
-Тухайн үед маш их айдастай байсан. Нэгэнт зориглоод энд ирчихсэн учраас заавал сууна гэж зүтгэсэн. Амжаад дараагийн вагонд суучих юм шиг дөхчихсөн байсан төв хаалгаараа яагаад орж, сууж чадахгүйгээ мэдээд арга сэдсэн. Нэгдүгээр тавцан дээрх вагонд суухыг тулд газар доогуур явж байгаад хоёрдугаар тавцан руу гарсан. Дараагаар нь вагоныг тойрч бусдын нүднээс далд гүйсэн. Гэвч цагдаа нар хүний 100 доллар өгөхийг шаардаж явуулаагүй. Нэг удаад АТМ-аас 200 гривн л гарч байсан. Гэтэл бидэнд 3000 гривн байхгүй шүү дээ. Яаж ийж нэг аргалаад цааш гүйсээр продникыг цааш харах, анхаарал нь жаахан л алдагдахыг хүлээж байгаад ардуур нь гүйгээд орчихсон. Тэгж л вагонд амжиж суусан даа. Тэр вагонд л амжиж суугаагүй бол бидний байсан газар маш хүчтэй дэлбэрэлт болж бүгд үрэгдэх эрсдэлтэй байсан юм. Тэр дэлбэрэлтээр 21 хүн нас барж 100 гаруй хүн бэртэж гэмтсэн юм билээ. Хүмүүс түүнээс зугтах боломжгүй, хэзээ ч үхэж мэдэх нөхцөлд байсан.
-Галт тэргэндээ суусны дараа ямар мэдрэмж төрсөн бол?
-Бидний төлөө байсан ГХЯ, Польш дахь монголчууд, бидний ар гэрийнхэн маань “Өгч болох бүх юмаа өгөөд галт тэргэнд л суу” гэсэн. Гэвч бидэнд өгөх зүйл байгаагүй.
“Бүгд суусан байна уу” гээд л бие биенээ бүртгэсний дараа шууд л уйлчихсан. Дөнгөж галт тэргэнд суусны дараа ГХЯ-наас залгаж биднийг суусныг мэдээд “Сайн байна миний дүү нар, ашгүй, одоо яаж ч байсан битгий буугаарай” гэцгээсэн. Хэдийгээр галт тэргэнд суусан ч айдас хүйдэс ихтэй байлаа. Учир нь хажууханд бөмбөг дэлбэрвэл агаарын цохилтод вагон хажуулдаж унана. Ийм сэтгэл зүй Польш улс хүртэл явсан 30 цагийн турш үргэлжилсэн.
-Дайнаас зугтаж амжиж галт тэргэнд суусны дараах хүмүүсийн байр байдлыг дүрсэлбэл?
-Азербайжан, Узбекистаны олон иргэд галт тэргэнд хамт явсан. Тэнд явж байсан хүмүүс хамгаас хайртай, ойр дотнын хүмүүсээ алдчихсан бөөн уй гашуу. Хаашаа л харна уйлсан, гашуудсан, хайртай бүхнээсээ хагацсан, айж тэвдсэн хүмүүс. Тэдний нэг хэсэг нь ч бид байв.
Галт тэрэгнээс буугаад захын хотод Украин иргэншилтэй монгол эгч бидэнд тусалж, хооллож ундаалж, гэртээ хонуулаад хилийн зүг хүргэж өгсөн. Тэндээс Польшийн консулын гурван машин тосож аваад хил рүү орсон. Байрлахаар очсон газарт Польшийн оюунуудын холбоо, Монголчуудын холбоо, Элчин сайд Дорж, Консул Түвшин нар хүлээн авч баярын нулимстай угтсан даа.
-ХААНААС ХҮН БУУДАХ БОЛ ГЭСЭН АЙДСЫГ МОНГОЛЧУУД АМЬ НЭГТЭЙ БАЙСНААР ДАВСАН-

-Дайн дэгдэхээс өмнө ирэх боломж үнэхээр байгаагүй юу?
-Дайн хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Үүнээс сарын өмнө дайн болох нь тов тодорхой, Украин-ОХУ цэргүүдээ ч байрлуулсан учраас Монгол Улсын ГХЯ-д хандсан. Гэвч дайн эхлэхээс өмнө улсдаа очиж болно гэсэн бичиг өгөөгүй учраас явж чадахгүй үлдсэн. Маш хүнд сэтгэл зүйтэй байгаа учраас он, сар, өдрүүдийг нарийн санахгүй байна.
Бид маш их зүйлсийг золиосолж сурч мэдэхээр очсон учраас сургуулиа орхиод гарч чадахгүй, зөвшөөрсөн бичгээр чөлөө авч явах л боломж байсан. Хоёрдугаар сарын 28-ны үүрээр бөмбөгдөлт эхлэхэд гар цүнхээ шүүрч аваад гүйсэн. Бидэнд дайн болбол ингэнэ, тэгнэ гэсэн ямар ч төлөвлөгөө Монгол Улсаас өгөөгүй учир яахаа мэдэхгүй метроны хорогдох байранд бөөндөө очсон.
-Гэнэт л гүйгээд орчихжээ. Та бүгд метроны хорогдох байранд яг ямар байдалтай байсан бэ?
-Тэнд маш их хүнтэй. Санд, мэнд гүйж очсон учраас хоол хүнс авч ороогүй. Гялгар уут дэвсээд л хүйтэн шалан дээр сууцгаасан. Буун дуу гадаах орчинд завсар зайгүй дуугарч байсан учраас үймээн самуун ихтэй байв. Орилж, хашхирсан маш олон хүмүүс нэг талын хаалгаар гүйлдэж орж ирээд л. Зарим нь буун дуунаар айж цочоод ухаан балартаж унах тохиол ч байв. Эхний өдөр метроны хонгилд хоноход хоол ундгүй, цүнхэнд байсан ус, ойр зуур идэж болох жигнэмэг зэргээ монгол оюутнууд дундаа хувааж идсэн.
Ер анхны бөмбөгдөлтөөс хойш буун дуу татраагүй. Аваарын дохио урьдчилан сэргийлж чадахгүй, буудсаных нь дараа хангинаж байлаа. Гадаах бөмбөгдөлт, доргилт маш тод мэдрэгдэнэ. Метроны хонгилд байсан бүх хүн ОХУ-ын цэргүүд хэзээ орж ирээд биднийг галлах бол гэсэн айдастай. Учир нь энгийн иргэдийг барьцаалж аваад Украиныг буулгаж авах эрсдэл маш өндөр байсан юм. Удаа ч үгүй Украинчууд хонгил дахь эрчүүдийг хүчээр чирч гаргаад цэрэгт татаж эхэлсэн. Сүүлдээ орос цэргүүд Украины хувцсыг өмсөж довтолсон.
-Энэ үед биеэ хамгаалахын тулд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн байсан уу?
Тийм ээ. Иргэдэд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрч зэвсэг үүрсэн энгийн иргэд олширсон. Гэвч бидэнд амиа хамгаалах хутга ч байгаагүй. Утасны цэнэг дуусч хөл хорио үүрийн зургаа хүртэл үргэлжлэх үед хэрэгтэй хүнсээ цуглуулахаар гарсан. Гэтэл бас л буудаж эхэлсэн учраас байрныхаа подвол руу орж, Польш руу явах хүртлээ хорогдсон. Уржигдар л Польшид ирлээ.
-Итгэхэд бэрх ч гэлээ энэ бол яах аргагүй болсон явдал. Ийм зүйлийг нүдээрээ үзэж харсан таны сэтгэл зүй одоо ямар байна вэ?
-Зүгээр л аймшигтай өдрүүд байлаа. Хэзээ суманд оногдох бол, хаанаас буудаад, дэлбэлээд алчих бол гэдэг бодол толгойноос нэг хором ч салахгүй. Хэвтэхдээ ч гүйхэд бэлэн гутал хувцастайгаа байна. Хоол унд дутмаг байх, өлсөх бол асуудал биш. Гол зорилго маань эсэн мэнд эх орондоо очих хүсэл л байсан. Одоо ч доторх айдас арилаагүй. Энэ үеийг монгол оюутнууд амь нэгтэй байж, “Үхсэн ч сэхсэн ч хамтдаа” гэж зүтгэсэн учраас л давлаа.
-ЧИМЭЭНЭЭС АЙЖ, УНТАЖ БАЙГААД БОСООД ГҮЙХЭД БЭЛЭН ЦОЧИЖ СЭРЭХ БОЛСОН-
-Бид энх тайван оронд байдаг. Буун дууг ч сонсож үзээгүй шахам байхад дэлбэрэлт мэдрэхэд ямар байсан бэ?
-Кинон дээрээс л үзэж байсан болохоос тийм зүйл ямар байдгийг мэдэхгүй, хүүхдүүд. Тайван газар байгаа хүмүүс энгийн зүйл мэтээр ярьж байсан. Нэг хором ч амьд байхын төлөөх тэмцэл, үймээн Украинд өрнөж байгаа шүү дээ. Бөмбөг дэлбэрэхийг сонссон хүн хэзээ ч тайван суухгүй. Гарч орох боломжгүй, хүнсний дэлгүүрүүд дутагдалтай. Бид АТМ-аас мөнгө авах гээд дараалж зогсож байхдаа хүмүүс буудуулж байгааг олон харсан.
-Өчигдөр өглөө холбогдоход чанга чимээнээр цочиж сэрлээ гэж байсан. Украин дахь дэлбэрэлт наана чинь сонсогдож байгаа хэрэг үү?
-Украинд болж байгаа чимээ энд сонсогдохгүй байгаа. Чанга чимээ байтугай жижиг хэрэглэл ширээн дээрээс унахад л дав хийтэл цочиж байгаа. Чимээнээс маш их айдаг болсон. Өглөө бол байрны урдуур явсан трамбайнаас цочсон юм. Тэрнээс цочиж сэрэхдээ шууд гүйх гээд босоод зогсчихсон байсан. Хэвийн, тайван газарт байгаа ч түгшүүртэй хэвээр. Гэхдээ урд шөнө сайхан амарч чадлаа.
-Хэрвээ би таны оронд гаднын улсад байхдаа ийм зүйлтэй нүүрэлдвэл дахиж харь улсыг зорихгүй байх аа. Энэ талаарх таны бодол ямар байх юм бэ?
-Би Украинд дахиж очихгүй. Өөрт байсан бүх үнэтэй цайтай зүйлсээ орхисон. Сургуульдаа ч дахиж сурахгүй. Цаашид юу ч үргэлжилж магадгүй. Амьд мэнд харьж байвал л болох нь тэр.
-ХҮНИЙ НУТАГТ БАЙГАА ХҮН ЭХ ОРНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ-
-Эх орон маань л хамгийн сайхан тайван газар юм даа.
-Ай харин тийм. Хүмүүс гэхдээ их муухай үгийг бидэнд хэлсэн. “Дурандаа явсан, хох нь, наана үлд, үх” гэсэн. Гэхдээ бид дурандаа яваад харлаж үлдэх гэсэн зүйл байхгүй. “Сурж мэдсэн зүйлээ эх орондоо аваачиж шингээнэ. Эх орондоо очоод хийж бүтээнэ” гэж ярьдаг залуус шүү дээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр сайн сэтгэлтэй маш олон хүн байсан. Гаднын улсад байгаа хүмүүс харин ч эх оронч сэтгэлгээтэй, зүрх сэтгэлдээ нутгаа тээж явдаг. Хол байдаг учраас эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг маш сайн мэддэг.
-Таны зүрх сэтгэлд эх орон гэдэг зүйл яг одоо хэрхэн оршиж байна вэ?
-Бидний хувьд хамгийн эрхэм нандин зүйл бол эх орон. Ядаж эх орныхоо төлөө дайтаж байлдаад үхнэ гэвэл бол хамаа алга. Нутагтаа, хайртай хүмүүс, газар шорооныхоо төлөө үхэхэд харамсах юмгүй. Эх орон гэдэг миний хувьд тийм л үнэ цэнтэй.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Төгсгөлд нь та юуг хэлэх вэ?

-Кинонд гардаг шиг адармаатай үйл явдалтай учирлаа. Үхэл амьдралын зааг дээр ирж үзлээ. Хүний мөс, мөн чанар ямар байдгийг, сайн хүмүүс ямар олон байдгийг мэдэрлээ. Биднийг түшиж, тусалж, дэмжиж байсан ар гэр, ГХЯ, Польш, Украин дахь монголчууд, элчингүүд, монголын сайхан сэтгэлтэй ард түмэн, бидний үгийг хором бүрт засагт төр болоод ард иргэдэд дамжуулж байсан сэтгүүлч та бүгдийн ачаар амьд гарлаа. Та бүхэнд баярлалаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yu gesen ug yym be surguulia shaal uur sedeltei dainaas bolj hayna gedg ni
монгол залуус эсэн мэнд эх орондоо ирсэн нь яамай даа
Сайхан итгэл үнэмшилтэй залуус
Mongoliin elchinguudin archagui bdlas bolood gehuu huuhdin archaguiges gehu
Хүүхдүүдийн Аз түшлээ. Консул хариуцлага хүлээх хэрэгтэй
Гяя польш дахь консул новшнуудын арчаагүй зангаас болж хэдэн хүүхэд үрэгдэх шахлаа хөөрхийс өөрсдийн авхаалж самбаагаар л ирлээ
Ивий хөөрхий. Уг нь их тм мөрөөдөл зорилго өвөртөлж явсан байхда харамсалтай юм
ugaasaa tend surakh ulger blson bhdaa
Сургуулиа хаяж болохгүй. Шилжүүлээд л хаа нэгтээ өөр сургуульд үргэлжлүүлж сураач. Сурч байсан ямар хичээл сурч байсан баримт чинь байхад болно. Хаана ч амьдарч буй хүн хамгийн чухал юмсаа нэг цүнхэнд хийж бэлдэж хадгалдаг.
Байдал намдвал сургуулиасаа тодорхойлолт нэхэжзахиа бичиж болно.
Проводник ккк.сэтгүүлчид мэдлэгээ дээшлүүл. Эс бол монголоороо бич
нусан буунууд дайн болж байлдах юм бол өмдөндөө сур харваж үхэхнээ жаахан юм үз эмзэг дэлбээнүүд минь амьдрал алсдаа бүр ихийг мэдрүүлнэ харуулна тэнхээтэй тамиртай сэтгэлийн хат сууж сур уйланхай улцгар залуусаа
Dor burnee l dain boloh gj bgaag medseer bj iim baidald burgecheed oodoo yah ged bgan boldoo
Dain boloh gej baigaa ni todorhoi baisan shudee
Малаа наад хүүхдүүд чинь мэдээд сарын өмнөө гяя сургуульдаа бичиг явуулж өгөөч гэж хүсэлт гаргаад арчаагүй төрийн байгуулгаас болоод буцаж чадахгүй байсан байна эргүү хар новш вэ бодвол чи гадаадад сурах чадваргүй бусдад атаархаж явдаг өчүүхэн амьтан байгаа
БАЙДЛАА АЖИГЛААД МОНГОЛДОО ИРЭХИЙГ ҮЛ ТАТГАЛЗАНА ГЭСЭН БИЧИГ ИЙГЭЭД ӨГЧИХГҮЙДЭЭ УРАГШГҮЙ МЭДРЭМЖГҮЙ ГХЯ, ЭЛЧИН
Putin 8n jul anhaaruulgiig ugsun shuu