ТАНИЛЦ: Бид Украинаас Обухов, Молоко, "Discreet", Кетотифен импортолдог

Украинд үүсээд буй нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх нь таамаглахад хүндрэлтэй байна. Дайны шинж чанартай үйл явдлууд зогсох уу, энэ хэвээр үргэлжлэх үү гэдгээс шалтгаалж, үр нөлөө нь манай эдийн засагт ч нөлөөлөх боломжтой.
ОХУ-д улс орнуудын тавьж буй эдийн засгийн хоригоос гадна Украинаас импортолдог бараа, бүтээгдэхүүний хомстол үүсэх ч боломжтой. Одоогоор ГЕГ-аас нийлүүлэлт хэвийн байгааг мэдээлж, Украин дахь голлох үйлдвэрүүд үйл ажилллагаагаа хэвийн явуулж байгаа.
Харин сонирхолтой мэдээлэл хүргэх үүднээс, Украинаас бид ямар ямар бараа, бүтээгдэхүүн импортолдог талаарх мэдээллийг хүргэж байна.
Бидний олж авсан 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны хоёрдугаар сарын хугацаанд Украинаас 8824 удаагийн импорт хийсэн байх юм. Харин ҮСХ-ны мэдээллээр:
- 2020 онд 28,882.1
- 2019 онд 29,607.4
- 2018 онд 38,555.8 ам.долларын импортыг тус тус хийсэн байна.
ТАНИЛЦ: ОБУХОВ, АРБИВИР, МОЛОКО...
Украинаас импортолдог бараануудад West болон Jade тамхи орж байна.
Харин ариун цэврийн хэрэгслүүдээс:
- Обухов нолийн цаас
- Naturella ариун цэврийн хэрэгсэл
- Discreet
- Bella ариун цэврийн хэрэгслийг импортолдог байгаа юм.


Тэгвэл эм, эмийн бүтээгдэхүүнээс:
- Тивортин аспартат
- Ундевит
- Нифедипин
- Ранитидин
- Реналган
- Кетотифен
- Арбивир/Умифеновир/ зэрэг эмийг оруулж ирдэг. Үүнд өвчин намдаах, даралт буулгах, зэрэг голлох хэрэгцээтэй эмүүдээс гадна коронавирусийн үед ЭМЯ-ны тушаалаар зөвлөж байсан Арбивир ч багтаж байна.

Хүнсний бүтээгдэхүүнээс:
- Садочок ундаа
- Молоко сгущенка
- Эклер зэргийг импортолдог.

МӨН ДЭЭРХИЙН ЗЭРЭГЦЭЭ: Рошен брэндийн чихэр, шоколад, гэр ахуйн тавилга, хувцас, гал тогооны хэрэгсэл, барилгын материалын хэрэгсэл тодорхой нэр төрлөөр импортлогддог байна.
ТАСАЛДАЛ ҮҮССЭН ҮҮ
Зах, хүнсний дэлгүүрүүдэд West, Jade нэрийн тамхи ирэхээ болиод удаж буй гэдгийг худалдагчид хэлж байна. Харин ариун цэврийн болон хүнсний бүтээгдэхүүнүүд хараахан тасалдаагүй байна.
Албаны хүмүүс ч Украинаас оруулж ирдэг бараанд хомстол үүсэх эрсдэл байхгүйг мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн Украин хилээ хааж, гадаад худалдаагаа зогсоогоогүй. Зөвхөн нислэг үйлдэгдэхгүй байгаа. Тэгэхээр Польшоор дамжуулан татдаг импортын бараанууд орж ирж буй дүр зураг харагдаж байна.
Худалдаачид "Хэрэв хомстол үүсэхээр бол нийлүүлэгч компани бидэнд мэдэгддэг. Одоогоор гайгүй байна, ирдэг бараанууд бага зэрэг хугацаа хоцрох ч ирсээр байгаа" гэж хариулж байлаа.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОО-ын цаасаа өөрсдөө хиймээр юм даа. Арай л онигоотой юмаа. Төр засгийн бодлого хаа байна?
Ukraine chine manaihiig bodvol uildverlegch uim bn
Ямар их юм авдаг юм бэ
Kontik heseg haragdsan inged buur bhgu bolhin bnlda ahiad