
Засгийн газрын бодлогын дагуу энэ жил "Эдийн засгийн форум-2022"-ыг өргөн хүрээнд зохион байгуулах шийдвэр гаргаад буй. Энэ удаагийн форумыг урьдчилсан хэлэлцүүлэгтэй, өргөн хүрээнд мөн "Шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулна гэдгийг Сангийн сайд мэдээлээд буй.
Форумыг зохион байгуулахаас гадна форумаас гарсан шийдвэрийг ажил хэрэг болгоход анхаарах үүрэг чиглэл бүхий "Эдийн засгийн форум" хэмээх ТББ бий. Тэгвэл энэ ТББ-ын тэргүүнээр өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нарийн бичгийн даргаар "Ард"-ын Ч.Ганхуягийг сонгоод байна.
Тус ТББ-ыг үе үеийн Ерөнхий сайд нар тэргүүлдэг бичигдээгүй ёс бий.
Харин яагаад заавал Ч.Ганхуягийг энэ ТББ-ын “гал тогоо”-г хариуцуулж, Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын нэгэн гүйцэтгэгчээр томилж буй нь анхаарал татна. Сүүлийн хэдэн жил Ч.Ганхуяг коины бизнесээр олон нийт, тэр дундаа залууст “улс төрөөс ангид” бизнесмэн гэсэн нүдээр танигдаад байгаа. Чөлөөт зах зээлийг хөхиүлэн дэмжигч, эрх баригчдыг зоригтой шүүмжлэгч нэгэн гэж уншигддаг болсон.
Гэхдээ үүх түүхийг нь сөхвөл сонирхолтой. Яагаад гэвэл 2019 оноос өмнө тэр МАН-ын хүн явсан. Хэрэв фракцууд зам тавьж өгсөн бол улс төрд ч орох өндөр эрмэлзэлтэй байсан нэгэн. Гэвч 2019 онд МАН-аас гарлаа гэж албан ёсоор мэдэгдэж, Бага хурлын гишүүнээс өөрийн хүслээр татгалзаж байв. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд тэр намаас татгалзах шаардлагатай байв.
Одоо тэр “Эдийн засгийн форум”-ын сургаар эрх баригч намын бодлогод ойртлоо, дэргэд нь ирлээ. МАН-ын Бага хурлын гишүүнээр ч дахин томилогдлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх ТББ-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж, цаашид “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хэрэгжилтэд үүрэг оролцоотой ажиллах нюансаа зарлав.
Бизнес эрхлэгчийн чин сэтгэлээр Засгийн газрын бодлогыг дэмжих эрмэлзэл гаргасан гэж харж болно. Нөгөө талаар Эдийн засгийн форум анх Ч.Ганхуяг санаачилгаар зохион байгуулагдаж байсан ч түүх бий. Гэвч нэг хэсэгтээ улс төр,МАН-аас хол дүртэй явсан тэрбээр Эдийн засгийн форумаар дахин эрх баригч намтай хамтарч ажиллаж эхэллээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Талхны үнээ мэдсний дараа УИХ-ын гишүүн болоорой
Оюун-Эрдэнэ койндох нь дээ. Аргаа барж байгаа юм байна даа.
Хамелон шиг хүн юмаа . Яаж бол яаж хувирч чадах юм бна
Харин ч дэмжиж байна ийм л сэтгэлээсээ МОНГОЛЧУУДДАА,МОНГОЛЫН АОД ТҮМЭНДЭЭ, ЗАЛУУСДАА МЭДДЭГ БҮХНЭЭ ЗОРИУЛДАГ, ХҮРГЭХ ГЭЖ ХҮРТЭЭХ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛДАГ 3 САЯ МОНГОЛОО БИД БҮГД ХАМТДАА НЭГ МОРИНД СУНДЛАЖ БҮХНИЙГ ХАМТДАА ХИЙЖ БҮТЭЭЖ СУРЧ БОЛОВСОРЧ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БАЯН, БОЛОВСРОЛТОЙ ОРОН БОЛГОХ ГЭСЭН ЦААД САНАА НЬ ДЭНДҮҮ САЙХАН ИЙМ Л ХҮН ТӨРД ГАРАХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
Аргагүй хамгаалалт хэрэгтэй болж дээ
.
Энэ хүн юу хийдэг хүн бэ. Койн гэх мэт хялбархан мөнгө хүүлэх гол ажил нь койн болохоо баяр дээр нам руу хамгаалалт авахаар...
lam oldohgui bl butsahdaa zalna gedeg
Энэ ер нь хэн юм бэ? Хөдөө хотгүй" Үндэсний хөрөнгө оруулагч " гэсэн самбар өлгөөд л. Намтай үе үе хачиг шиг очиж наалдаад л. Нэгл их том, ухаантай ярих гэсэн новш. Мөрөөрөө ХЗХоршоогоо ажиллуулаад яв даа.