УЛС ТӨР

С.Эрдэнэ: Х.Баттулга шиг улс орноо, намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй

С.Эрдэнээр тэргүүлүүлсэн Ардчилсан намынхан өнөөдөр /2022.03.05/ 13-р их хурлаа хийж байна.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ их хурлаа нээж үг хэллээ.

Тэрбээр: Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдэгээ авъя гэтэл нөгөө нөхөр аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. Ардчилсан намыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. Ардчилсан нам гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна. Эрх баригчмд алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу чихдэг. “Ковид”-той холбоотой бүх л бурууг чихсэн ч, нотлогдоогүй. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, Ардчилсан нам. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсаж байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна” хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард

Өөрөө л энэ цаг үеийн нийгмийн хорт хавдар болоод байна. Элбэг тэргүүтнүүд зайлж байж бид дээрэм тонуул зальхай луйвар гайгүй болж тайван амьдрана.

zochin
zochin

chamag AN-n darga bolsn tsagaas l AN uruudaj ehelsn estoi utgaar ni samarch taraalaa odoo boloogui yu. chamaig AN-n darga bolgosondoo AN-n niit gishuud uneheer haramsaj baina. gehdee odoo chamd gishuud baihgui.

Зочин
Зочин

Баттулгыг буруутгах хурал юмуу учир зүйгээ олох хурал юмуу

Ганбаа
Ганбаа

Эрдэнээ Баттулгатай өөрийгөө зүйрлэж онигоонд ороод яахав одоо болно.

Баяраа
Баяраа

Энэ юу вэ. МАН-ын хуралд илтгэл тавиад байна уу.МАН-д элссэн юм бол уу.Сонин юм ярих юм.

Зочин
Зочин
Reply to  Баяраа

Чи яаж ойлгох вэ дээ ...

Зочинүнэ
Зочинүнэ

Нийгмийн даатгал, төрийн банк, Капитал банкны гээд бүр хэрэгт орлцоотой энэ хүнийг тэр шорон рүү зайлуулаач.Хүү гэж басэрүүгийн элемент байна.

Kca
Kca

Элбэгдорж 1 номерт нь байх аа.

Ганбаатар
Ганбаатар

Баттулга бишээ, Эрдэнэ гуай та өөрөө намаа сүйрүүлээд байна шүү дээ.

Зочин
Зочин

Шорон

Зочин
Зочин

Эх орноосоо урвасан гэх маш том нүгэлтэй хүн баттулга гэх жон хуй.Хариуцлага гэмээ үүрэх л болно.

Иргэн
Иргэн

Хөөрхий унтаа сэрүүнээ ч мэдэхээ байж дээ.Баттулга бол Монголын ард түмний хүсэмжит ерөнхийлөгч бөлгөө бүү атаархаа.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

МАН-тай нийлж монголын ардчилалыг устгаж Ардчилсан намыг хүчгүйдүүлж нэр хүндыг нь унагасны төлөө Х.Баттулга Хүрэлсүхийн зөвлөх ,Энхсайхан Сумъяабазарын зөвлөх , Лу.Болд МАН-с элчин сайдын албан тушаалаар шагнуулсан Алтанхуяг eрөнхий сайд байхдаа төрийн албыг төрлийн алба болгосон гээд бичээд байвал Туваан тэргүүтэй та нар Ардчилсан нам гэж ярих эрх байхгүй та нарыг энэ намаас үүрд хөөж зайлуулах хэрэгтэй Үүний төлөө Эрдэнэ болон түүний нөхөд ардчилсан намын шудрага гишүүд тэмцэж байгаа юм шүү Ардчилсан намын толгойд уваагүй лүйвэрчин та нар гарна гэж бүү зүүдэл бид хэн нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа шүү...Эрдэнээ чамайг дэмжинээ бүү шантар ардчин асаалттай танк шиг шудрага гишүүд мянга мянгаараа байна

Зочин
Зочин

Гахай эрдэнэ өөрөө л энэ сайхан намыг газрын хөрснөөс арчиж хаялаа даа.

Зочин
Зочин

Эд нар гэдсэндээ хөлөө сайн хийлцэж булхайгаа сайн уудлалцаж ард түмэнд хэн нь хэн бэ гэдгээ харуулж байгаа нь олзуурхууштай. Бусдаар адилхан л луйварчид.

Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЬ ТЭНЭГЭЭ ОДОО ЧИ ОРИЛООД ЯАХЫН БАТТУЛГА САМАРДГАА САМРААД ЯВЦАН НААД НАМ НЭРТЭЙ АЛИАЛАГЧ НАРЫХАА БӨӨГНӨРЛИЙГ ТАРАА

Зочин
Зочин

Эрдэнэ өөрөө намаа сүйрүүлээд, Элбэгдорж нь улсаа сүйрүүлсэнийг бүгдээрээ мэдэж байгаа шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи юугын мэдэхэвдээ зайлүүл

Зочин
Зочин

Бат-Үүл нь шоронд сууж байдаг. Энхсайхан, Баярцогт нар саяхан шоронгоос гарсан. Удахгүй Элбэгдорж, Эрдэнэ, Сайханбилэг нар шоронд орох гэж байдаг. Баахан рецидивист луйварчид цуглаж дээ. Х.Баттулга нь Путиныг дэмждэг, Эби нар нь Украйныг дэмждэг ингээд АН-ын хэд хоорондоо aлaлцаад улс орныг Украйн шиг болгохыг хүсч байх шив.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Элбэгээг шоронд орно гэж чамд хэн хэлэв шоронд орох гэм хийсэн бол чамд хэлэлгүй аль эрт бариад хийчих байсан биз

Зочин
Зочин

Elbegdorjiin tcerguud soliorj bn daa batuul ged bn elvegee sain nsizaa yaj surtaljilaad bga gelt heregtenee ardchilsan namiig elbegee batuil erdene enhbold battulga sosorbaram halzan ganbold gonchigdorj garamgaibaatar fortuna batbayr bayrtcogt saihabileg geed sahal erdenebileg hurtc geed olon hun olon shuugj nar nee hundgui bolgoson ed bugd ulsaa hudaldsan olon uildwer dampuuruulaad temriin hog bolgoj uragshaa gargasan da muu udirdagj nar bsn ted

Zochin
Zochin

Jenkos nuuh avah geed nud soholsondoo

иргэн
иргэн

Баттулга биш энэ Улс орныг болон АН-ыг С,Эрдэнэ Чи өөрөө Суйрүүлсэн *муу Хулгайч аа*,,,

Зочин
Зочин

Эрдэнээ бах мэлхий минь чи ч ичих нүүргүй новш доо чи албан тушаалын төлөө биш өөрөө шоронд орохгүйн төлөө, 30 жил Монгол улсын төлөө биш зөвхөн өөрөө баяжихын төлөө л ажилласан шүү дээ. Чи Нямбаатартай 5-6 цаг уулзаж юу ярьсанаа намынхандаа айгаагүй бол хэлчихээч. Энэ уулзалтаас хойш л чи намынхаа эсрэг ажиллаж эхэлсэнийг чинь юу гэж ойлгох вэ.

Зочин
Зочин

Эрдэнэ мөрөөрөө амиа хоохойлж явсан чинь дээр байхаа.

Зочин
Зочин

ЭРДЭНЭ НАМЫН ДАРГА БОЛСНООР АНыгЮУ Ч БИШ БОЛГОЧИХОВ.НӨХӨН СОНГУУЛЬТАЙ НИЙЛЭЭД 3 УДААГИЙН СОНГУУЛЬД МАН д ҮЙЛЧИЛЖ НАМАА БУЗАРЛАВ.ОДОО Ч ХУУРАМЧ ТАМГА ХИЙЛГЭЧИХЭЭД БИ ДАРГА ГЭЭД ЯВААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.ЗАЙЛААЧ.БАТТУЛГЫН ОРОЛЦОО БАЙСНЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ .ЧИ Л ГОЛ РОЛЬД НЬ ТОГЛОЧИХСОН ДОО

Холбоотой мэдээ

Back to top button