Нийгмийн
МАРТ-8: Эмэгтэй ажилчдадаа портер түлээ, мөсөөр бэлэг барьжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн эрэгтэй ажилчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүддээ их өвөрмөц бас бодит бэлэг бэлдсэн байна. Тэд хамгийн түрүүнд сургуулийнхаа ахмад ажилтан А.Дарьсүрэн, ажилтан Х.Нямбаяр, Г.Баттогтох, багш Г.Нямсүрэн, Г.Оюунзаяа нартаа түлээгээр бэлэг барьжээ. Тодруулбал, залуус өөрсдөө ууланд мод бэлтгэн буулгаж, хөрөөдөж бас хагалан хурааж өгчээ.
Харин дараа нь сургуулийнхаа нийт эмэгтэйчүүдийнхээ дунд азын сугалаалаа явуулах юм байна.
Эрчүүдийн санаачилсан энэ сугалааны супер 1 азтан нэг портер түлээ, дараагийнхоёр азтан тус бүр нэг машин мөс буулгуулж авах хонжвортой аж.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЙМААР ХӨӨРХӨН ЁСТОЙ ЗӨВ БАЙГААГААРАА БАЯН ГЭЖ ЭНЭ ДЭЭ ТҮҮНЭЭС БИШ ТОРТ НЭРТЭЙ УДААН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОР АРХИ ДАРС ЭЛДЭВ НАБОРООР ЯАДЫН ҮҮНЭЭС ЖИШЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. БАЯНЗҮРХЧҮҮДЭЭ ТА НАРТ БАЯРАЛЛАА ЁСТОЙ МУНДАГУУД ТА НАР ШҮҮ
Mod tari.
Гайхалтай сайхан Монгол эрчүүд