НИЙГЭМ
Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг сунгалаа

“Хөгжлийн банк”-ны дэд захирал, актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Хорьж мөрдөх хугацаа нь дууссантай холбоотойгоор прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг сунгах санал хүргүүлснээр дахин 15 хоног ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хогнуудыг зүгээр хориод хийдэг газар нь хийгээчээ
ene hereg ni ilerdeg yumuu ?
Отгонбаяр бас сэтгүүлчийг дарамтaлсан биз дээ. Хориоч.